• Ханиад хүрээд, хамар битүүрээд хэцүү байна уу? Тэгвэл энэ арга танд тус болж магад. Хэлээ тагнайдаа хүргэж хөдөлгөөд нэг хуруугаараа хөмсөгнийхөө хооронд дарна. Энэ үйлдлийг 20 секунд орчим хийсний дараа хамрын битүү гарч эхлэхийг та мэдрэх болно. Учир нь хамрын хөндийд байрлах босоо байрлалтай хавтгай яс үүнийг хийхэд хөдөлгөөнд ордог юм байна.
• Зүрх хурдан хурдан цохилоод тайвширч чадахгүй үед эрхий хуруугаа үлээх нь хамгийн сайн арга. Учир нь зүрхний цохилтыг зохицуулдаг мэдрэлийн хэсэг амьсгалаар удирдагддаг байна.
• Хэтэрлээ уугаад газар дэлхий дайвалзаж, толгой чинь эргээд байна уу? Энэ үед тэнцвэрээ олохын тулд гараа ямар нэг тогтвортой юман дээр тавих хэрэгтэй. Учир нь дотоод чихэн дэх шингэн бидний тэнцвэрийг зохицуулж байдаг бөгөөд алкохол энэ шингэн дэх цусыг багасгаснаар бие тэнцвэрээ алдаж эхэлдэг байна. Харин гарын алган дахь мэдрэлийн судсууд хамгийн мэдрэмтгий тул тогтвортой зүйлд хүрэх үед тархинд дохио өгдөг байна.
• Хэрвээ та маргааш илтгэл тавих бол унтахынхаа өмнө бүх ярих зүйлсээ гүйлгэж нэг хараарай. Унтаж байх үед хүний тархи ажиллаж л байдаг ба энэ хооронд унтахаасаа өмнө уншиж мэдсэн зүйлийг илүү удаан хугацаагаар ой санамжинд хадгалдаг гэнэ. Заавал илтгэл ч гэлтгүй оюутан сурагчдад хэрэгтэй зөвлөгөө юм байна.
• Зогьсолтыг зогсоох гэж бид олон янзаар үздэг. Халуун юм уух, гэнэт цочоох гэх мэт. Гэхдээ хамгийн үр дүнтэй арга гэвэл гүнзгий амьсгаа аваад 10 секунд барина. Үүний дараа амьсгаагаа гаргахгүйгээр дахин агаар амьсгалаад 5 секунд барина. Дахиад амьсгаагаа гаргахгүйгээр чадахынхаа хэрээр агаар амьсгалаад 5 секунд бариад амьсгалаа гаргана. Ингээд зогьсолт зогсох болно.
Эх сурвалж: eons.com

яасан хөөрхөн юм бээ? энэ Унага чинь ай? : ) таалагдаж байна амжилт