21-р зуунд хүмүүс олон жилийн турш дурсагдах үйл ажиллагааг хүмүүс зохион байгуулахыг хичээдэг болжээ. Сонирхолтой, өвөрмөц үйл явдлыг зохион байгуулах саад нэмэгдэхийн хэрээр амьдралдаа хэдэн ч удаа үзэж болох пэйнтболоос эхлэн дэлхийд алдартай наадмуудад хүртэл байдаг арга барилаас өөр зүйлсийг зохион байгуулах болжээ. Танд таалагдаж мэдэх 10 зүйлийг танилцуулж байна:
10. Испани улсын Памплона дахь бухны уралдаан
Нутгийн иргэдэд Сан Ферминий фестивал гэж нэрлэгддэг. Олон улсад алдартай энэхүү арга хэмжээ 13-р зуунаас эхтэй бөгөөд бухтай хамт уралдахыг хүссэн олон мянган хүний анхаарлыг татдаг. Бухтай уралдахыг мал зах дээр зарахаар айдас хийгээд баяр хөөртэйгээр яаран тууж явсан хүмүүс үүсгэсэн гэдэг бөгөөд яваандаа тэдний дундах тэмцээн болон хувирсан байна. Өнөө үед илүү зохион байгуулалттай болж, фермерүүдээр зогсохгүй, өөр олон мянган хүн зориулан засагдсан хамгаалалттай замаар бухнуудтай уралдаж байна!
9. АНУ, Невада, Хар хадны цөл дэх Шатаж буй хүний фестивал
Шатаж буй хүний фестивал жил болгон болдог бөгөөд нэгдэл, бүтээлч чадвар, өөртөө итгэх итгэлийг харуулдаг арга хэмжээ юм. Ирсэн хүмүүс нэгдэн “Хар хадны хот”-ыг нэг долоо хоногийн турш байгуулах бөгөөд үүний дараа “оршин суугчид” нь ул мөргүйгээр бахархалтайгаар орхин одно. Хүмүүс нь шинээр ирэгсдийг алгаа дэлгэн угтан авна. Оролцогч хэдийчинээ идэвхитэй байна, тэр хэмжээгээр олз олно.
Ингэснээр долоо хоногийн турш л байхаар өвөрмөц орчин нөхцөлд нэгэн бүлэг, хот үүсэх хачирхалтай үзэгдлийг харах боломжтой болох юм.
8. Энэтхэг, Пунжаб, Амритсар дахь Гэрлийн фестивал
Уугуул хүмүүст Дивали гэгддэг гэрлийн фестивал нь Хинду шүтлэгтний шинэ он эхлэж буйг билэгддэг. Таван өдрийн турш муугийн оронд сайныг, харанхуйн оронд гэрлийг эрхэмлэн тэмдэглэдэг. Өдөр болгон нь өөрийн утгатай. Гуравдахь өдрөөс эхлэн “Гэрлийн фестивал” гэсэн хаяг нь гарч ирэн гэрэл, лаа гэрэлтэн, ёслолын буудлага хийнэ. Хамгийн ойр, хамгийн хүндтэй хүмүүс хоорондоо бэлэг солилцоно.
Дивали нь нэгэн бүхэл соёлын халуун дулаан, найрсаг мөн чанарыг харуулдаг баярт үйл явдал юм. Алтан сүм оршдог Амритсар хотод Дивалигийн 3 дахь өдрийг өнгөрүүлхэд хамгийн тохиромжтой.
7. Хятад, Хонконг дахь Хятадын цагаан сар /шинэ жил/
Хятадын цагаан сараар олон сая хүмүүс гудамжинд гарч энх тайван, аз жаргалаа хуваалцдаг. Баярын будаалгаар эхлэж, муу сүнсийг зайлуулах утгатайгаар улаан хувцас өмсдөг.
Хонконгод шөнийн тэнгэрийг гайхалтай ёслолын буудлага чимж, цагаан сарын эхний өдөр хөгжим, луут бүжгээр чимэг нэмнэ. Дэлхийд алдартай тэнгэр баганадсан барилга оршдог Викториагийн эрэгт очиж эдгээрийг үзвэл тун тохиромжтой.
6. Тайланд, Кох Пханган дахь Хаад Рин наран шарлагын газрын Тэргэл сарны үдэшлэг
Тайландад сэтгэлийн таашаал хайж очдог хүмүүсийн цугладаг газар бөгөөд тэргэл сар гарах болгонд болдог. Тэргэл сарны үдэшлэг нутгийн иргэн Австрали найзаа үдэх үдэшлэг зохиосноос эхлэн зохион байгуулагддаг болсон гэж үздэг.
Зохион байгуулж байгаа арга барил нь сайн болж чадсан учраас сар болгон 8000-30000 хүн очдог байна.
5. Өмнөд Солонгос, Дэчоны наран шарлагын газар дахь Борёны Шаврын фестивал
Энэхүү фестивал нь насанд хүрсэн хэнд ч бяцхан хүүхэд шиг тоглох боломжийг олгож байна. Ээж нарын байнга хэлдэг “хувцсаа битгий муухай болгоорой” гэдэг хэллэгийн эсрэг болгож, фестивалд оролцогсод бүх биеэ шавраар буддаг. Шавранд үрчлээг багасгах, арьсны илүүдэл тосыг арилгадаг эрдэс байдаг гэж үзсэний улмаас оролцогчид өөрсдийгөө зөвтгөнө. Магадгүй рашаанд ордог хүмүүс шаварт орох нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, арьс шинээр төлжилтийг сайжруулдагийг мэдэх байх.
4. Австрали, Сиднейн эрэг дэх Шинэ жилийн ёслол
Магадгүй шинэ жилийг угтах хамгийн гоё газар. Дэлхийд алдартай ёслолын буудлага Сиднейн эргийн гүүрнээс харагдах нь эсрэг талд нь байх дуурийн театртай адил алдаршжээ. Эрч хүчтэй Австрали хүмүүсийн хамт цаг агаарын тааламжтай нөхцөлд шинэ жилийг тэмдэглэвэл байж болох хамгийн сайхан үдэшлэг болох нь гарцаагүй.
3. Бразил, Рио де Жанейрогийн багт наадам
Рио де Жанейрогийн багт наадам Бразил гэдэгтэй адил сонсогддог. Энэхүү эрч хүчээр дүүрэн, чөлөөт наадмаас Бразилын тухай ойлголт ундран гарах нь олонтаа. Бүх улс даяараа өнгө үзэмж дүүрэн энэхүү арга хэмжээг тэмдэглэдэг ч тус хотынх хамгийн том, хамгийн үзүүштэй нь юм. Саяхан дэлхийн хамгийн аз жаргалтай хот хэмээн нэрлэгдсэн нь Рио де Жанейро хотын оршин суугчид хэрхэн доргио, алдартай болохыг илтгэнэ.
2.Шотланд, Эдинбург, Эдинбургийн Фринж фестивал
Фринж фестивал нь ирээдүйн хошин жүжигчдийг олдог түүхтэй. Британий өнөөгийн олон одод энэхүү фестивалаас нэрд гарсан ба шинэ авьяастныг нээх, олон нийтэд таниулдаг уламжлалтай. Эдинбург бол найрсаг сайхан хот бөгөөд фестивалийн үеэр улам найрсаг болдог. Энэ үеэр гудамжинд элдэв жүжиг, тоглолт болох нь элбэг тохиолдоно. Гарцаагүй эрч хүч өгөх газар.
Шотланд хүмүүс нөхөрсөг, сайхан сэтгэлтэй бөгөөд фестивалийн гол сэдэв болсон хошин шог, сархаданд дуртай. Эдинбургд очвол соёлыг сонирхон үндэсний Haggis, Neeps, Tatties зэрэг хоолыг амталж үзээрэй.
1. Герман, Мюнхен дэх Октоберфест
Дэлхийн хамгийн алдартай шар айрагны фестивал гэхэд болно. Жил болгон 6 сая орчим зочид шар айрагны майхнуудад зочилдог дэлхийн хамгийн том яармаг юм. Гэхдээ Баварийн шар айраг зэргээр хязгаарлагдахгүй. Мюнхенд очсоноор алдарт том хулнаас шар айраг хүртэж болохоос гадна Герман зайдас амтлан Герман үндэстний зочломтгой занг мэдрэх боломжтой.
Эх сурвалж: Toptenz.net
Бэлтгэсэн Э.Алтанхуяг









