Постер буюу зурагт хуудас тухайн киноны нүүр царай болж явдаг билээ. Гэвч зарим орнуудад тодорхой нөхцөл шалтгааны улмаас эдгээр постеруудыг хориглодог байна. Киног бол тодорхой шалгууртайгаар гаргаж болно, харин постерууд олны нүдэн дээр ил байдаг тул хориглодог аж.
1. Teeth (2008)
Ахлах сургуулийн хөөрхөн охин. Харин түүнд нэг сонин зүйл бий. Үүнийг зурган дээрээс хараарай. Тэр санаанд оромгүй газраа шүдтэй. Энэ постер яагаад хориглогдсоныг одоо та ойлгосон байх.
2. Captivity (2007)
Энэ киноны постер хүний хулгай, хорио, тамлалт зэрэг үгнүүд, эдгээрийг илт илэрхийлсэн зурагнуудаасаа болж хориглогдсон байна.
Хүчирхийлэл, буу зэвсэг илт үзүүлсэн гэдэг утгаараа Англид хориглогдож байсан байна.
4. Shoot Em Up (2007)
Их Британий хяналтын байгууллага болох Advertising Standards Authority (ASA) -аас хүчирхийлэл, буу зэвсгийг илт харуулсан гэдэг утгаараа бараг л адал явдалт гурван киноны постероос хоёр нь хориглогддог. Буу зэвсэгтэй холбоотой постерын хувьд амыг нь үзэгчид рүү харуулсан байх ёсгүй гэнэ.
5. Ali G Indahouse:Tax Da Party (2002)
ASA -аас порнограф утга агуулгатай хэмээн хориглогджээ. Харин продюсерууд нь үүнийг эрс няцаадаг гэнэ.
6. Zack and Miri make a Porno (2008)
Уг нь гэмгүй царайтай хоёрыг харуулсан хөөрхөн постер. Харин доошоо хараарай. Энэ шалтгаанаас нь үүдэн АНУ-ын хяналтын байгууллага болох Motion Picture Association of America (MPAA) -аас хоригложээ. Гэхдээ Канадад зөвшөөрөгдсөн байна.
7. Coco Avant Chanel (2009)
Тамхи татаж байгааг ил тод харуулсан гэдэг утгаар нь хоригложээ.
8. Dying Breed (2008)
Бялууны тогооч хүний мах иддэг алуурчин болон хувирсан тухай энэ киноны постер хэтэрхий сэжиг хүрэм, муухай гэдэг утгаараа хориглогдсон байна.
9. Saw II (2005)
Тасарсан хуруу харуулсных нь төлөө MPAA-аас хоригложээ. Харин зөвшөөрөгдсөн хувилбар дээр нь хурууны тасарсан хэсгийг харуулдаггүй юм байна.
10. Thirst (2009)
Park Chan-wook найруулагчийн ээлжит нэгэн дуулиан тарьсан бүтээлийн постер нь сексийн утга агуулгатай гэдгээрээ хориглогдож байсан байна.
11. Lesbian Vampire Killers (2009)
Энэхүү инээдмийн киноны постер нь нүцгэн зураг агуулсан, мөн сексийн утга бүхий үг агуулсан хэмээн хориглогджээ.
12. The Road to Guantanamo (2006)
MPAA -аас тамлалтыг дүрсэлсэн, хүүхэд үзэхэд тохиромжгүй хэмээн хоригложээ.
13. The Hills Have Eyes II (2006)
Мөн л тамлалтыг үзүүлсэн, шуудайнаас хүний гар гарсан зэргээр хориглогджээ.
14. Bad Lieutenant (2009)
MPAA -аас хүчирхийллийг ил тодоор дүрсэлсэн хэмээн хориглогдсон байна.
15. The Rules of Attraction (2002)
Янз бүрээр байрлуулсан эдгээр тоглоомууд сексийн утга агуулгатай хэмээн хориглогджээ.
16. Taxi to the Dark Side (2007)
Доромж утга агуулсан утгаараа хориглогдсон.
Хэтэрхий их цус харуулсан хэмээн Их Британий ASA-аас хориглогдов.
18. Sex and the City (2008)
Израйльд энэ постер “sex” гэсэн үг агуулсан гэдэг шалтгаанаар хориглогдож байсан байна.
19. Dr. Lamb (Unknown)
Хятад энэ постерийг хоригложээ. Шалтгаан нь тодорхой харагдаж байна.
London Underground (LU) -аас зорчигчдод айдас төрүүлэхээр хэмээсэн учир хориглогдсон байна.
Эх сурвалж: elistmania.com
Хэрвээ танд манай нийтлэл таалагдсан бол tweet, like хийж бусадтайгаа хуваалцаарай. Баярлалаа.
Холбоотой бичлэгүүд
haha ter chihmeluud yun huurhiin
HEHE sonirholtooo l ym