Хамгийн бяцхан урлагийн бүтээлүүд

1. Барак Обамагийн гэр бүл

Дэлхийн хамгийн бяцханд тооцогдох энэхүү гайхамшигт бүтээлийг Виллард Виган хэмээх Америкийн нэгэн уран бүтээлч ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүлд зориулан урлажээ. Гэр бүлийн гишүүдийг дүрсэлсэн эдгээр бяцхан хүүхэлдэйнүүдийг ердөө л зүүний сүвэгчинд багтахаар хийсэн байна. Хүүхэлдэйн гаднах хэлбэр, дүрсийг гаргаж сийлэхийн тулд тэрбээр маш жижиг хэмжээтэй тусгай мэс заслын хутгыг ашиглажээ. Гар чичрэхийн төдийд л маш том алдаа гарах учир  зүрхнийхээ цохилтын завсарт тааруулан маш чамбай ажилласаар бүтэн сарын дараа хийж дуусчээ. Сонирхуулж хэлэхэд Виган хүүхэлдэйнүүдээ будахын тулд үхсэн ялааны зумласан үсийг ашигласан байна

 

2. Golden Gate гүүр

Сан Францискогийн нэрийн хуудас болох алдарт Голден Гейт Бриджийн хамгийн бяцхан хуулбарыг Стив Бакман хэмээх шүдний чигчлүүрийн уран бүтээлч урласан байна. Үүнийг хийхэд ердөө нэг ширхэг шүдний чигчлүүр мөн  цавуу л ашиглажээ.

3. Уруулын будган баримал

Фил-Юник хэмээх гоо сайхны онлайн сайтын уран бүтээлч Вилард Виган дэлхийн хамгийн анхны уруулын будган баримлыг урлажээ. 4мм голч, 9мм урт бүхий уруулын будгаар тэрбээр Холливудын алдарт хос болох Брэд Питт, Анжелина Жоли 2-ыг дүрсэлсэн бөгөөд үүнийг хийж дуусгахад яг 50 цагийг зарцуулсан байна. Энэ бүтээлийг тус сайтаар үнэ хаялцуулан худалдах бөгөөд үүнээс олсон ашгийг Хөхний хорт хавдраар өвчлөгсдөд туслах кампанит ажилд хандивлах юм байна.

 

4. Хамгийн жижиг бух

Дэлхийн хамгийн жижигт тооцогдох нэгэн бүтээлийг Японы Осака их сургуулийн хэсэг инженерүүд урлажээ. Тэд ердөө цусны улаан бөөмний хэмжээтэй 3 хэмжээст бухын дүрсийг хуванцрын өөдсөөр зорж хийсэн байна. Үүний урт нь 10-ний 7-н микрометр буюу 1мм-ийг 10,000 хуваасны 7-той тэнцэх хэмжээтэй юм байна.

 

5. Пантион

Чилийн уран барималч Кристон Хернандез шүдний чигчлүүр, шүдэнзний мод зэрэг зүйлсээр эртний грекийн домогт гардаг баатруудыг сийлдэг байна. Та бүхний харж байгаа энэхүү шүдэнзний модоор урласан бүтээл бол грекийн Пантион хэмээх бурхны сийлбэр юм.

 

6. Ллойд барилга

Зүүний сүвэгчний хэмжээтэй Лондонгийн Ллойд барилгын хуулбарыг мөнхүү Виллард Виган бүтээжээ. Бүтэн 4 сарын хугацаа шаардсан энэхүү бүтээл нь элсэн чихрийн ширхгээс томгүй бөгөөд түүнийг сайн ажиглахын тулд бичил дуран-авайгаар  харах хэрэгтэй болдог байна. Дуудлага худалдаагаар энэхүү бүтээл нь 94,000 фунтстерлингээр зарагджээ.

 

Эх сурвалж: oddee.com

Хэрвээ танд манай нийтлэл таалагдсан бол tweet, like хийж бусадтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Холбоотой бичлэгүүд