Universal Serial Bus буюу USB -г арван хэдэн жилийн өмнө хэрэглэгчид компьютертээ маш хялбараар бусад төхөөрөмжийг залгах боломж өгөхөөр зохион бүтээжээ. Харин эдүгээ энэ технологийг ашиглан олон шинэ санаа, олон сонин бүтээлүүд төрсөөр байна. Эдгээрээс хамгийн сонирхолтой, хамгийн өвөрмөц 10 төхөөрөмжийг танд хүргэж байгаадаа таатай байна.
10. USB хөргөгч
Бүлээстэл нь мартаж орхисон ундаагаа хүчээр уух хэрэггүй бололтой. Энэхүү USB хөргөгчийг компьютертоо залгаад ундаагаа хийгээд ажиллаж байх хооронд чинь Цельсийн 8 градус хүртэл хөргөөд гаргаад ирнэ.
9. USB дэлгэц хагалагч
Заримдаа энэ муу компьютерийг хэдэн хэсэг хуваагаад эвдээд хэмхчээд хаямаар болдог шүү. Тэгвэл бодитоор ч биш тийм мэдрэмжийг амсах боломжтой юм байна. ScreenSmasher гэх энэ програм нь USB мэдрэгчтэй зөөлөн алхтай хамт ирдэг. Алхаараа цохих тоолонд дэлгэц тань цууран, хагарч буй чимээ гарна.
8. Алтан флаш диск
Тийм ээ. Та бидний дотны анд флаш дискийг хүртэл алтаар хийчихсэн байна. Германы Ханновер дэх CeBIT шоун дээр танилцуулагдсан, алтаар бүрж алмааз шигтгэсэн энэхүү флаш диск нь 128MB, 256MB, 512MB болон 1024MB хэмжээтэй. Мэдээж худалдан авагчдын хувьд санах ойн хэмжээ нэг их чухал биш бөгөөд үнийн хувьд 3500 долларын үнэтэй юм байна.
7. Усан гахайн хүрд
Та усан гахайтай юу? Хэрвээ тийм бол энэ USB хүрдийг танд зөвлөж байна. Компьютерийнхоо USB портонд залгана, тусгай програмын тусламжтайгаар хүрд эргэлдэж эхлэнэ. Хамгийн гол нь таны кэйборд дээрээ бичих хурднаас хамаарч хүрдний хурдан удаан нь тохируулагдах юм байна. Зугаатай л юм.
6. USB дасгал хийгч нохой
Ашиглаагүй USB портондоо ямар нэг хөгжилтэй зүйл хийхийг хүсэж байвал танд энэ нохойг санал болгож болох юм. Хөөрхий нохой таны хажууд хүсвэл өдөржингөө гэдэсний таталт хийнэ гээд бод доо.
5. USB сүнс илрүүлэгч
Өрөөнд чинь сүнс байна гэж хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Тэгвэл үүнийг USB портондоо залга. Тэгээд юу болохыг хараарай. Маш олон төрлийн мэдрэгчүүд, дохиолол бүхий энэ төхөөрөмж өрөөн доторх цахилгаан соронзон долгионууд, биенээс ялгарч байгаа долгион болон бусад олон хүчин зүйлийг тусгай алгоритмын тусламжтай шинжилж үзээд хариу гаргадаг. Хэрвээ эдгээр долгионуудад ямар нэг онцгой зүйл илэрвэл тэр танд дохио өгч тан руу ойртох тусам улам хурдан анивчиж дуугардаг байна.
4. Ноён Тэнгү
Нэг жижигхэн нөхөр таны хажууд өдөржингөө сонин сонин царай гаргаад байж байвал сонин биш гэж үү? Ноён Тэнгү энэ ажлыг хийх болно. Төрөл бүрийн сэтгэл хөдлөлийн илэрхийлж, бас болоогүй ээ дуу гаргана.
3. Аяган маус
Таны бодож байгаа зөв. Энэ бол үнэхээр аяган маус. Кофе, эсвэл цай уух зуураа аягаа маус болгон ашиглах нь байн байн тавьж аваад байхгүй үнэхээр амар байх. Аяганы доор байрлуулсан хэт улаан туяаны мэдрэгчээр ажиллах бөгөөд аяганы сэнжин дээрх товчлууруудаар дарах нь байна. Мөн аяганд суурилуулсан жижиг халаагч таны ундааг халуун байлгаж чадна. Хэрэгтэй эд биш гэж үү.
2. Боулинг флаш диск
Энэ бол 7 кг жинтэй боулингийн бөмбөг бүхий флаш диск. Эсвэл флаш диск бүхий боупингийн бөмбөг юм уу. Ямартай ч үүнийг зохион бүтээгч нь хүмүүс жижиг флашаа их алдаж гээж байгааг илэрхийлсэн юм гэнэ. Би л лав энэ флаш дискийг лаптоптоо залгахыг хүсэхгүй.
1. USB шарсан талхан дээр хэвлэгч
Таны зураг 5000-тын дэвсгэрт дээр ч юм уу, шуудангийн марк дээр байвал ямар вэ? Яахав байж болох л хэрэг. Харин шарсан талхан дээр байна гэвэл юу гэж бодож байна? 2008 оны Electrolux Design Lab уралдаанд оролцсон энэхүү USB төхөөрөмж нь зүсэм талхан дээр тусгай халдаг утаснууд ашиглан юу бол юуг л хэвлэнэ. Хүсвэл цаг агаарын мэдээгээ хэвлээд ч идэж болно.
Эх сурвалж: listverse.com










89