1. Найз залуу нь Twilight хамт үзээгүйгээс болж уурласан охин
АНУ-ын Иллинойс мужид 18 настай охин согтуугаар машин жолоодож яваад цагдаад баригджээ. Охиныг баривчлах үед машины нэг дугуй байхгүй байсан бөгөөд тэрээр маш их уурласан байжээ. Учир нь гэвэл найз залуу нь Twilight киноны шинэ ангийг үзнэ гэснээрээ хамт үзээгүйгээс болж охин ингэтлээ бухимдсан байх юм.
2. Унтлагын өрөөгөө Эдвардын зургаар чимсэн эмэгтэй
56 настай нэгэн Twilight-ийн фэн эмэгтэй өөрийн унтлагын өрөөгөө бүхэлд нь Эдвардын зургаар чимжээ. Хэдийгээр түүний нөхөр үүнд маш их дургүйцсэн боловч үнэнч фэн өөрийн хүслээр бүхнийг хийсэн байна. Тэрээр хэлэхдээ “Миний Twilight өрөөг харсан хэн боловч нэг бол маш их таалагддаг, эсвэл намайг солиотой амьтан гэж боддог” хэмээжээ.
3. Twilight-ийн дүрүүдийг нуруун дээрээ шивүүлсэн эмэгтэй
Cathy Ward хэмээх 49 настай бас нэгэн фэн эмэгтэй өөрийн хачирхалтай үйлдлээрээ алдартай болжээ. Учир нь тэрээр бүтэн зургаан сарын дотор 31 кг жин хаяснаа тэмдэглэн Twilight-ийн дүрүүдийг нуруугаараа дүүрэн шивүүлсэн байна. Үүндээ тэр 3000 доллар зарцуулан шивээсээ 22 цагийн турш хийлгэж тэвчээр заажээ.
4. Twilight тохижилттой зочид буудлын өрөө
Вашингтоны Pacific Inn хэмээх нэгэн зочид буудал өрөөнүүдээ Twilight-ийн өнгө аясаар засаж тохижуулсан байна. Өрөөний хананд киноны зургуудыг өлгөж бүхий л эд хэрэгслийг цус сорогчдын үндсэн өнгө болох хар, улаан болгосон байна. Ямартай ч муугүй л харагдаж байна.
5. Цус сорогчийн соёо
Таны өсвөр насны хүү, эсвэл охин тань цус сорогч болохыг хүсээд эхэлбэл юу болох вэ? 16 настай Taylor Walker дуртай киноныхоо дуртай дүрийнхээ адил соёотой болохыг хүсчээ. Харин шүдний эмч түүнийг хүслийг биелүүлж тун “аятайхан” соёотой болгож өгсөн байх юм. Гэхдээ тусгай хуванцар бодис ашиглан хэв оруулан нааж өгчээ.
Эх сурвалж: oddee.com





hehe uzsen kino bolgonoo ingej duuriagaad bval bi l lav boroldoi doldoi 2g duhan dre shivuuleh bailaa… soliotoi amitad
haha za yaanaa ter avgai bol zailaaasai haha mongold tursun min az ter hamgiin ehnii avgaig harsan bol zodkuu yu pesda
xaxa mangar iin kkk
goe yumaa ain
goi mede oruulsnd tnx. tnahan goii sho
kkkkkkk uzj blno shutj blno ghdee araaaaaa l bshe……… eemr ein…