Эрт дээр үед хачин жигтэй нүдэндээ ч итгэмгүй зүйлсийг бид ид шид гэдэг байлаа. Одоо харин фотошоп гэдэг болж дээ.
Мэс заслын эмч євчтнийхєє рентген зургийг vзэж байна гэнэ:
-За…г, эгэм хугарсан, хоёр хавирга цуурсан, шилбэний яс vйрсэн байна. Гэхдээ зvгээрээ фотошоп дээр дор нь засчихна.
Иймэрхүү үг яриа онигоонууд бидний амьдралд хэдийнээ нэвтэрсэн нь фотошоп төдий чинээ нэвтэрснийг бас харуулж байна. Энэ бүхнээс үүдэн зарим нэг хачин жигтэй зургийг хараад гайхах хүн ч багасч. Гэхдээ эдгээр зургууд бол фотошопдсон мэт харагдаж болох ч үгүй гэдгийг баримтаар нь нотолж орууллаа

Алтан загасны үлгэрт л нэг иймэрхүү загас гардаг болов уу гэмээр.. Харин Raphael Biagini хэмээх франц загасчин энэ аварга амьтныг барьжээ. Дэлгэрэнгүйг эндээс орж үзээрэй.

Энэ зурган дээр байгаа бүсгүй бол дэлхийн хамгийн өндөр модель Amazon Eve. Түүний өндөр 2 метр 3 см бөгөөд Zoo сэтгүүл дээр ийнхүү зургаа авахуулжээ. Түүний вэб сайт: www.amazoneve.com


Бараг л Inception шиг харагдаж байгаа биз. Харин энэ бол францын уран бүтээлч Philippe Ramette -ийн зураг бөгөөд камераа арай өөр өнцгөөс барьдаг нь түүний онцлог.Энэхүү хэв маягаараа тэрээр ихээхэн алдаршжээ. Түүний гайхалтай бүтээлүүдээс сонирхохыг хүсвэл эндээс үзээрэй.


Энэ бол муухан фотошопдсон сэтгүүлийн реклам биш. Сан Францискогийн нэгэн амьтны хүрээлэнд бяцхан хүү өөрийн Nintendo DS тоглоомоо горилл сармагчнууд руу унагааж орхижээ. Харин эх горилл тоглоомыг сонирхож буй нь энэ.

Хөлгүй шонгийн мод. Энэ бол Оросын Линево тосгоны ойролцоо гарсан хээрийн түймрийн дараах зураг юм. Харин бүгд шатаж дуусахаас өмнө унтраасан нь бас азтай гэмээр.

Хүүхэлдэйн кинон дээр л нэг иймэрхүү төмөр зам үзэгддэг байх. Шинэ Зеландад болсон газар хөдлөлтийн дараа хөөрхий зам сонирхолтойгоор муруйжээ. Харин тэр цаана байгаа хоёр ажилчин нээрээ үүнийг засч дөнгөх болов уу?

Хадан дээр байшин зурсан юм шиг харагдаж байна уу? Бодит байдал дээрээ энэ бол даяанчийн сүм юм байна. Италийн Трентинод байдаг бөгөөд бүр 1319 онд баригджээ.


Ямаа, ямаа, ямаа. Монголчууд үсэрч дэгдэх дуртай, хөдөлгөөнтэй нөхдүүдийг ямаа шиг гэж нэрлэдэг. Та бидний сайн мэдэх “Эрх цагаан ишиг” гээд хүүхэлдэйн кинон дээр бас л хадан дээр гарч орхидог. Хаа газрын ямаанууд адилхан бололтой. Зурган дээрх гайхлууд бол Италийн хөдөө нутаг дахь ямаанууд бөгөөд таталцлын хуулийн талаар юу ч мэддэгүй бололтой.

Blue Angels хэмээх байлдааны онгоцны нислэгийн үеэр энэ зургийг авчээ. Ямартай ч онгоц маш хурдан маневр хийдэг тул гэрэл зурагчны хальсанд ингэж буусан гэнэ.


Та магадгүй энэ зургуудыг ханан дээр зурсан байх гэж эндүүрч магад. Энэ бол бодит хүн бөгөөд уран бүтээлч Alexa Meade -ийн бүтээлүүд юм. Хөрөг зураг гэдэг бол тухайн хүний онцлог, сэтгэл хөдлөл, эдгээрээр дамжуулсан илэрхийлэл зэргийг агуулж байх ёстой. Харин бодит хүнээр илэрхийлснээр дээрхи санааг улам тодотгож өгөх юм хэмээн зураач санаагаа тайлбарлажээ.
Эх сурвалж: cracked.com
-За…г, эгэм хугарсан, хоёр хавирга цуурсан, шилбэний яс vйрсэн байна. Гэхдээ зvгээрээ Photoshop дээр дор нь засчихна.
wooow gaihaltai
hoh ii yum bh gj gaihaltai bravo
hehe Tataltsliin huliin talaar yu ch meddeggui yu.