Хамгийн өвөрмөц 10 спорт

10. Усан доорх хоккэй

Тахир модоор бөмбөг цохиж тоглодог тоглоом хэдэн зуу, магадгүй хэдэн мянган жилийн өмнөөс үүсчээ. Энэ нь анх жирийн талбай дээр тоглодог байснаа сүүлдээ мөсний хоккэй болов. Харин одоо? Усан доор тоглодог болжээ. Octopush гэж нэрлэгддэг энэ тоглоомд зургаан хүнтэй хоёр баг жижиг саваагаар шайбыг түлхэн нэгнийхээ хаалганд оруулна. Хэдийгээр сонирхолтой спорт боловч нэг их тархаж чадаагүй ажээ. Учир нь усан доор ингэж тоглоод байх хүн төдийлөн олон байхгүй биз ээ.

9. Bossaball

Саран дээр воллейбол тоглож байна гээд төсөөл дөө. Үүнтэй Bossaball бараг л дөхөж очихоор спорт. Учир нь торны хоёр талд үсэрдэг трамплин байх ба баг бүр 3-5 гишүүнтэй. Тоглогчид трамплин дээр үсрэн, бөмбөгийг гар, хөлөөрөө цохино. Мөн воллейболтой адилхан бөмбөг газарт унасан тохиолдолд оноо алдана.

8. Эхнэрээ үүрэх (Wife carrying)

Анх Finland-ийн Sonkajärvi-д үүссэн ба эрэгтэй оролцогчид эхнэрээ үүрэн саад бартаатай даалгавруудыг богино хугацаанд биелүүлэх ёстой. Sonkajärvi-д болдог аварга шалгаруулах тэмцээнд хэрвээ түрүүлбэл шилдэг “эхнэрээ үүрэгч” нэр алдрын эзэн болоод зогсохгүй эхнэрийнх нь жинтэй тэнцүү шар айргаар шагнадаг.

7. Dog surfing (Усан дээгүүр гулгадаг ноход)

Амьтад бидний төсөөлснөөс ч илүү зүйлийг хийж чаддагийг энэ спорт харуулдаг. Ноход усан дээр зөвхөн нохой самардахаас өөр зүйл хийж чаддаггүй гэсэн бидний ойлголт эндүүрэл бололтой. Тэд тун ч гарамгай гулгадаг гэнэ. Анх энэ тэмцээн San Diego-д явагдаж эхэлсэн бөгөөд одоо California даяар болдог тэмцээнд маш олон нохой ордог юм байна.

6. Нэг дугуйт поло (Unicycle Polo)

Поло гээд спортыг мэдэхгүй хүн байхгүй биз. Оролцогчдын унадаг унаанаас хамаараад олон төрөл байдаг энэ спортын нэг дугуйттай төрөл байдаг юм байна. Нэг дугуйт унасан хүн тийм ч инээдтэй харагддагүй. Харин олон нэг дугуйттай хүмүүс цохиур бариад бөмбөг хөөцөлдөнө гэвэл хөгжилтэй дүр зураг гарч ирнэ. Нэг нэгэнтэйгээ мөргөлдөөд унавал харин тоогүй юм болох нь.

5. Шон шидэх (Caber toss)

Шотландын үндэсний спорт бөгөөд оролцогч caber гэж нэрлэгддэг том модон шонг шидэж өрсөлдөнө. Гол зорилго нь шонг хол шидэхдээ биш, харин шонгоо босоогоор нь шидээд газарт ойрхон талыг нь хэр өндөрт гаргаснаар өндөр оноо авна. Мөн оролцогчид заавал шотландын үндэсний хувцас болох “юбкийг” өмсдөг.

4. Шатар – Бокс (Chess Boxing)

Оюун ухаан болон биеийн хүчийг аль алийг нь ашигласан хамгийн сонирхолтой спорт гэвэл үүнийг хэлэх байх. Тамирчид бокс болон шатар аль алинг нь тоглодог байх шаардлагатай бөгөөд үе болгонд сөөлжилж тоглоно. Жишээлбэл 1-р үед бокс, 2-р үед шатар, 3-р үед бокс гэх мэт.. Энэ спорт одоогоор өргөн тархаж байгаа гэнэ.

3. Бяслаг өнхрүүлэх (Cheese Rolling)

Бяслаг өнхрүүлэх нь 200 жилийн түүхтэй уламжлалт тэмцээн юм. Жил бүр, “Spring Bank Holiday”-ээр зохион байгуулагддаг уг тэмцээн нь Английн Gloucester дахь Cooper-ийн толгодоос бяслагаа өнхрүүлдэг. Оролцогчид толгодын уруу бяслагны араас хар хурдаараа уралдах бөгөөд эхэлж буусан нь ялагч болдог. Гэхдээ ихэнх оролцогчид бяслагтайгаа адил өнхөрсөөр бууж ирдэг ба бэртэл гэмтэл маш ихтэй тэмцээн юм. Энэ шалтгаанаас нь үүдэн 2010 оны тэмцээнийг хоригложээ.

2. Хараагүй хүмүүсийн хөлбөмбөг (Blind soccer)

Ертөнцийг харах хараагүйгээр амьдрах хичнээн хэцүү бэрх билээ. Тэгвэл хараагүй хүмүүс хөлбөмбөг тоглодог гэвэл та итгэх үү? Энэ төрөлд хаалгачаас бусад нь бүгд хараагүй байдаг ба дотроо чимээ гаргагчтай тусгай бөмбөг ашиглан тоглодог. Хаалганы ард тусгай хүн зогсож хаалга хаана байгааг хэлж өгдөг.

1. Өмхий хүрэн шургуулах (Ferret Legging)

Олон төрлийн спорт хүнээс өвдөлтөө даван туулах тэсвэр тэвчээр шаарддаг. Харин энэ бол цэвэр “мазохист” тэмцээн гэж хэлж болно. Учир нь оролцогчид өмдөө шуумгаар нь уяж битүүлээд хоёр өмхий хүрэнг хийж орхидог. Өмхий хүрэнгүүдийн хазалт, маажилтыг хэн удаан тэсч гарсан нь ялагч болно. Дэлхийн рекордыг 1981 онд Reg Mellor гэгч 5 цаг 30 минутын хугацаагаар тогтоож байжээ.

Эх сурвалж: Totallytop10.com

Хэрвээ танд манай нийтлэл таалагдсан бол tweet, like хийж бусадтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Холбоотой бичлэгүүд