Google Maps бол дэлхийн газрын зургийг хэрэглэгчдэд 50м хүртэлх өндрөөс нарийвчлан харуулдаг шилдэг сайт билээ. Та сансраас авсан зурагнаас хүссэн газраа олж харах боломжтой байдаг билээ. Энэхүү сайтыг олон хүмүүс ашигладаг гэдгийг нь мэддэг хүмүүс сонирхолтой урлалуудыг газар дэлхий дээр урладаг ажээ. Доор үзүүлж буй зургуудыг ямар нэгэн байдлаар засах буюу “фотошопдоогүй” бодит зургууд юм. Мөн бодитой гэдгийг батлахын тулд зургийг үзэх холбоосыг хүртэл хамт оруулсан байгаа болно.
10. Хурандаа Сандерс
Газар шороогоо ашиглан дэлхийн хаана ч хүрэх ухаалаг сурталчилгааг хийжээ. Google Map дээрхи зургийг холбоос дээр дарж харна уу. Энэ дүрслэл нь KFC түргэн хоолны сүлжээний билэгдэл билээ.
9. Буга, согоо
Нугаар уруугаа харан давхиж буй буга. Google Maps дээрхи зураг.
8. Канадын Алберта муж дахь Индиан хүн
Канад улсын Алберта муж дахь хэсэг газар нутгийн уугуул оршин суугчийн дүрсийг харуулан тогтжээ. Чихний нүх, чихнээс нь уяа дүүжлэгдсэн байгааг харж байна уу? Татаж харна уу.
7. Английн Саттон Пойнтц дахь морьтон
Англи улсын Саттон Пойнтц хотын гадна орших уулын толгой дээр Осмингтоны цагаан морьтоны дүрслэл шохойгоор бүтжээ. Үүнийг “Лүсиппотоми” хэмээн нэрлэдэг аж. Google Maps дээрээс үзхнэ үү.
6. Моддод зориулсан шугуй
Моддоор “LUECKE” гэж бичжээ. Моддыг цэвэрлэхдээ чухлыг нь үсэг болгон авч үлдсэн байна. Мэдээж Google Maps дээр дүрслэгдсэн байгаа.
5. Ягаан туулайг хөөгөөрэй
Нилээдгүй том туулайн дүрслэл харагдана. Итали улсын Артезина хотоос үүнийг үзэх боломжтой. Үүнийг эндээс үзнэ үү.
4. Леонардо Да Винчийн зохицолт хүн
Леонардо Да Винчийн зохицолт хүний дүрслэлийг бүтээжээ. Зүлэг ашиглан хийгдсэн учраас хэр настай бүтээл болохыг нь үл мэднэ. Google Maps дээрээс үүнийг харж болно.
3. Чили дэх Кока Кола
Кока Колагийн энэхүү логог Чили улсын Арика хотын гадна тус ундааны лаазнуудыг ашиглан хийсэн бололтой. Google Maps дээрээс харна уу.
2. Бүжиглэж буй хүн
Нуурыг ашиглан хийсэн бүжиглэж буй хүний дүрсийг тус сайтаас харж болно. Google Maps дээр хэрхэн харагдаж байгаа үзнэ үү.
1. АНУ-ын Портлэнд дэхь Файрфокс хөтөч
Тариаг ашиглан АНУ-ын Орегон мужийн Портлэнд хотын ойролцоо алдарт интернэт хөтөчийн логог хийсэн байгааг харж болно. Үнэнийг Google Maps дээрээс мэднэ үү.
Эх сурвалж: Toptenz.net
Бэлтгэсэн Э.Алтангэрэл










nice
Aimar yum baina!!!
hi??