АНУ-ын хамгийн жижигт тооцогдох 10 коллеж

Коллеж, их дээд сургуульд сураагүй хүн гэж ховор. Үдэшлэг наадамд оролцож, суралцаж, судлаж, найзлан нөхөрлөж, мөн элдэв явдалд орооцолдож явдаг үе оюутан ахуйд тохиолдох нь хэний ч амьдралд мартагдашгүй мөчүүд байдаг билээ. Зарим оюутнууд ирээдүйн эхнэр, нөхөртэйгээ учирч байхад нөгөө хэсэг нь салж байх жишээтэй.

Коллеж гээд ярихад том хотхонтой, хүн чихцэлдсэн газар гэсэн төсөөлөл бууж магад. Гэхдээ энэ удаад АНУ-д байдаг хамгийн жижиг 10 коллежийг танилцуулж байна.

10. Ариун элч нарын коллеж – 260 оюутантай

1956 онд байгуулагдсан тус коллеж нь АНУ-ын Коннектикут мужийн Кромвел хотод байрладаг бөгөөд сүмийн номлогч, сүмийн бусад төрлийн албан тушаалтны чиглэлээр боловсрол олгодог байна.

9. Визуал урлагийн коллеж – 172 оюутантай

1924 онд байгуулагдсан Миннесота мужийн Сэнт Пол хотод байрладаг бөгөөд визуал болон либерал урлагийг хэрхэн хамтад нь хөгжүүлэх талаар сургадаг аж. Үүнээс гадна уран баримал, хэвлэл, уран зураг гэх мэт чиглэлүүдээр сургалт явуулдаг.

8. Бөрлингтон коллеж – 168 оюутантай

АНУ-ын зүүн эрэгт байрладаг Бөрлингтон коллежийн сургалт нь бүхэлдээ урлаг, хүмүүнлэгийн төсөл, хүмүүнлэгийн үйл хэрэгт чиглэдэг. 1972 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн тус коллеж дийлэнхи оюутнуудаа Европын холбооны улсуудад үргэлжүүлэн сургадаг байна.

7. Цинцинаттигийн урлагийн академи – 156 оюутантай

1869 онд Макмиккены дизайны сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан Цинцинаттигийн урлагийн академи нь өнөөдрийн АНУ-д байгаа хамгийн нэр хүндтэй, хамгийн жижиг урлагийн сургуулиудын нэг юм. Энэ сургуульд сурснаар Дүрслэх урлагаар дүрслэх урлагийн бакалавр, харилцааны урлагаар дүрслэх урлагийн бакалавр, урлагийн түүхээр дүрслэх урлагийн бакалавр, график дизайнаар судлаач / Associate of Science/ гэх мэт зэргүүдийг авах боломжтой. Жэймс Флора, Чарли Харпер зэрэг нэр цуу нь түгэж буй алдартай уран бүтээлчид тус сургуулийг төгссөн бөгөөд дэлхийн хэмжээнд амжилт олох бүтээлчдийг төрүүлэх нь сургуулийн гол зорилго аж.

6. Шинэ чуулганы Брин Афин коллеж – 155 оюутантай

Пенсильвани мужийн Брин Афинд байрлах тус коллеж нь Филадельфи хотоос 30 орчим км-ийн зайтай. 1877 оны үеэс ажиллаж эхэлсэн бөгөөд анхандаа сүмийн үйлчлэгч нарыг сургахаар ажиллаж байжээ. Энэхүү сургууль Христийн либерал урлагийн төв бөгөөд бизнесийн менежмент, биологи, урлаг, түүх зэргийн олон чиглэлээр мэргэжил олгож байна.

5. Дүрслэх урлагийн Лайм академи – 151 оюутантай

Жижиг гэдгээс үл хамааран Дүрслэх урлагийн Лайм академи нь “Шилдэг” гэсэн өргөмжлөлийг хэдэнтээ хүртэж байжээ. Коннектикут мужийн Өүлд Лаймд байрладаг нь Нью-Йорк болон Бостоноос 2 цаг яваад хүрэх зайнд байрладаг. Урлаг, тэр дундаа уран зураг, уран баримал, зураасан зураг гэх мэт сонирхдог хүний сурах газар юм.

4. Стерлинг коллеж – 105 оюутантай

Вермонт мужийн ногоон уулсын дунд орших Стерлинг коллеж нь тогтвортой ХАА, экологи хамгаалал, тамхимын бус боловсрол ба манлайлал, байгаль орчны төлөөх хүмүүнлэгийн үйл ажиллагаа, байгалийн түүх, умардын судалгаа гэсэн байгаль хамгааллын чиглэлүүдээр бакалаврын зэрэг олгодог. Практик бүхий боловсролыг олгохыг эрхэмлэдэг нь “Гараа ажиллуулж, тархиа ажиллуулна” гэсэн урианаас нь мэдэгдэнэ. Сургалт, хөдөлмөрийг хослуулдаг АНУ-ын 7 коллежийн нэг болсон тус сургуулийн оюутнууд хотхондоо, эргэн тойрны суурин газруудад ажиллан сургалтын төлбөрийн хэсгээсээ хөнгөлүүлдэг байна.

3. Томас Мор коллеж – 84 оюутантай

Либерал урлагийн Томас Мор коллеж нь Нью Хэмпшир мужийн Мерримакд байрладаг. Ромын католик чиглэлийн ёс суртахууныг төв болгох ба бүх оюутнууд Италид нэг улирал байн дуганд амьдарч суралцдаг. Тус сургуулийн вэбсайтад дурдсанаар оюутнууд нь “4 жилд 100 бароккийн сүм, Ромын уран барилгын дурсгал газар, сэргэн мандалтын үеийн бүтээлүүдийг үзэж, Хомер, Цицерон зэрэг сонгодог яруу найрагчдын 1000 мөр шүлгийг орчуулсан байх” шаарддаг байна.

2. Шимер коллеж – 81 оюутантай

Жижиг ч гэсэн тодорхой хэмжээний оюутнуудын анхаарлыг татдаг. 157 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Вүүд Шимер, Синдерелла Грегори нар байгуулж байжээ. Либерал урлагийн сургууль бөгөөд байгалийн ШУ, хүмүүнлэг, нийгмийн ШУ гэсэн 3 төрлөөр сургалт эрхэлдэг. Коллежид “Их номууд” гэгддэг Библи, Илиада, Агамемнон, Одипус Рекс, Алдагдсан диваажин, Хуулийн сүнс зэрэг номуудыг заахад их анхаарал тавьдаг байна.

1.  Аляскийн Библийн коллеж – 38 оюутантай

38 оюутантай гэснээр Аляскийн Библийн коллеж АНУ-д магадлан итгэмжлэгдсэн хамгийн жижиг коллеж болж байгаа юм. Нэртэйгээ адил Христ итгэлийн талаар заадаг бөгөөд Бурханд итгэж түүнийг дагалдах талаар практик сургалт явуулахыг зорьдог байна. Байгуулагдаад 40 жил болж байгаа бөгөөд пастор, библи болон үйлчлэлийн талаархи сургалтуудыг явуулдаг байна.

Эх сурвалж: Toptenz.net

Бэлтгэсэн Э.Алтангэрэл

Хэрвээ танд манай нийтлэл таалагдсан бол tweet, like хийж бусадтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Холбоотой бичлэгүүд