1. Venus de Millo
1820 онд Yorgos нэрт грек тариачин Milos-ийн арал дахь тариан талбайдаа ажиллан, газар ухаж байхдаа засаж янзалсан чулууны хэсгийг ил гаргажээ. Тэрбээр сонирхон цааш ухснаар дөрвөн чулуун хөшөө олсон байна. Гурав нь Гермес бурхныг дүрсэлсэн бол нэг нь хайрын бурхан болох Афродитын хөшөө байв. Үүнийг сонссон нэгэн археологийн эксдедиц гурван долоо хоногийн дараа Афродитийн хөшөөг худалдан авч Францад аваачжээ. 18-р Louis хаан энэхүү олдворт Venus de Milo хэмээн нэр өгч Луврын музэйд хадгалсан нь урлагийн түүхэн дэх хамгийн алдвартай бүтээлүүдийн нэг болжээ. Хөшөөг МЭӨ 130-100 оны үед Antioch-ийн Alexandros хэмээх уран барималч урласан хэмээн үздэг байна.
2. Coyolxauhqui
1978 оны 2 сарын 21-нд Мехико хотын нэгэн хөл хөдөлгөөнтэй гудамжны буланд цахилгааны инженерүүд газар доогуур утас татаж байгаад 20 тоны жинтэй чулуун баримал олжээ. Энэ нь Coyolxauhqui нэрт эртний Ацтекуудын шөнийн бурхны сийлбэр баримал байсан бөгөөд 15-р зууны эхээр бүтээгдэж Испанийн эзлэн түрэмгийллийн нөлөөнд Ацтекуудын соёл иргэншил устахаас өмнөхөн газарт булагдсан гэж үздэг юм байна. Чулууг олдсон газраас 200 орчим ярдын зайтай музей руу нүүлгэн шилжүүлжээ.
3. Дээр үеийн кино хальснууд
1978 онд Канадын Dawson хотын ойролцоох нүхнээс 1903-аас 1929 оны хооронд хийгдсэн 500 гаруй киноны хальс олджээ. Уг нь зориулалтын бус нөхцөлд ийм удаан байсан 35мм-ийн эдгээр нитрат хальснууд дахин сэргэхгүй боловч цэвдэгтэй хөрс гайхалтай хадгалсны ачаар шальтай гэмтээгүй байсан байна.
4.”I Love Lucy” цор ганц хуулбар

Pepito хэмээх испанийн алиалагчийн дүрийг бүтээдэг байсан жүжигчний бэлэвсэн гэргий Joanna Perez орныхоо доод талыг цэвэрлэж байгаад “I Love Lucy” хэмээх алдартай телевизийн цувралын эхний ангийн цор ганц хуулбарыг олжээ. Энэ цувралын нэг анги дээр Pepito алиалагчийн дүр гардаг бөгөөд үүнд тоглосон Joanna Perez-ийн нөхөрт жүжигчин Lucille Ball, түүний нөхөр Desi Arnaz нар энэхүү хуулбарыг 1951 онд бэлэг болгон өгсөн байна. Ийнхүү 30 жилийн турш орны доор хэн ч мэдэхгүйгээр хадгалагджээ.
5.Марк Твэйний гар бичмэл
1961 онд Холливудын номын санч Barbara Testa өөрийн өвөг эцэг James Fraser Gluck-аас зургаан модон авдар өвлөж авчээ. Түүний өвөг эцэг нь New York- д хуульч хийж байгаад 1895 онд нас барсан байна. Barbara Testa энэхүү авдрууд доторх бичмэлүүдийг судалж байгаад 30 жилийн дараа буюу 1990 оны намар Марк Твэйний алдарт Adventures of Huckleberry Finn зохиолын эх гар бичмэлийн 665 хуудсыг олжээ. Ийнхүү Америкийн алдарт зохиолын эх хувийн хоёр хэсэг Buffalo and Eerie County нийтийн номын санд дахин нэгдэж хадгалагдаж байна.
6. Тусгаар тогтнолын тунхаг бичиг
Philadelphia-ийн нэгэн санхүүгийн шинжээч Pennsylvania-ий Adamstown хот дахь нэгэн хар захаар тэнэж яваад зургийн модон хүрээ 4 доллараар худалдаж авчээ. Гэртээ ирээд хүрээнд байсан хуучин зургийг хуулж авахад зураг, модон ар хоёрын хооронд эвхсэн нэгэн бичиг олсон байна. Харин энэхүү бичээс нь 1776 оны Америкийн Тусгаар Тогтнолын тунхаг бичгийн 24 хуулбарын нэг байжээ. 1991 оны 6 сарын 13-д энэ тунхаг бичиг дуудлага худалдаанд 2.4 сая доллараар зарагджээ.
7. Taharqa хааны хөшөө
Хэдэн жилийн турш Английн Southampton дахь God’s House Tower Archaeology музейн ажилчид хонгилдоо байрлах 27 инчийн хар хөшөөг унадаг дугуйныхаа зогсуур (bike rack) болгон ашигладаг байжээ. 2000 онд хоёр Египет судлаач дугуйны зогсуурыг МЭӨ 7-р зууны үеийн буюу 2700 жилийн настай Египетийн хаан Taharqa-ийн хөшөө болохыг тогтоосон байна. Харин яаж яваад хөшөө музейн хонгилд хүрээд ирсэн нь өнөөг хүртэл нууц хэвээрээ үлджээ.
Эх сурвалж: www.listverse.com






гоё сайт шүү
Баярлалаа