Бид амьдралдаа олон зүйлийг төлөвлөдөг ч тэр болгон санаснаар болсон уу гэвэл үгүй билээ. Хамгийн сайн гэсэн бүхэн бидний оролцоогүйгээр бий болон бүтээгдэх нь бий. Эдгээр доор харуулж буй бүтээгдэхүүнүүд ч төлөвлөсний дагуу бүтээгдсэн зүйлс биш ажээ.
1. Жимстэй мөхөөлдөс
Анхны жимстэй мөхөөлдөсний түүх /Popsicle/ 1905 онд 11 настай Фрэнк Эпперсон хэмээх жаалхүү ундаа хийдэг хэрэгслээ хүйтэнд орхисон санамсаргүй тохиолдлоос эхэлжээ. Дараа өдөр нь хүү эргэж ирээд савхны эргэн тойрны ус хөлдөөд зайрмагтсан байгааг ажиглажээ. Хүү өсөж том болоод энэхүү бүтээгдэхүүнээр патент авсан байна
2. Шоколадтай боов
Олон хүн шоколадтай боов санамсаргүйгээр хийгдсэн гэвэл итгэхгүй байх. АНУ-ын Массачусетс мужийн Вэйкфилдэд Толл хаус хэмээх дэн буудал ажиллуулдаг Рут Вэйкфилд зочиддоо шоколадтай амттан жигнэж өгөх гэж байгаад ийм зүйлийг нээжээ. Шоколадны үйрмэг шууд хайлахгүй байсан учраас бүхлээр нь хийснээр энэхүү амтат бүтээгдэхүүн бий болсон байна.
3. Rogaine
Үс уналтын эсрэг энэхүү бүтээгдэхүүнийг эрдэмтэд цусны даралтад хэрэглэдэг Лонитен хэмээх эм үсийг өтгөн болгодгийг анзаарсны үндсэн дээр гаргасан байна
4. Бичил долгион зуух
Цэргийн радарын системд хэрэглэгддэг цахилгаан соронзон багажтай ажиллаж байхад халаасанд байсан чихэр нь хайлсан байхыг нэгэн инженер олж ажигласан байна. Яг энэ 1945 онд Мерси Спенсэр нээлт хийсэн зүйлээ бүтээгдэхүүн болгосон байна.
5. Виагра
Pfizer компанийн эрдэмтэд Виаграг нээсэн юм. Уг нь тус эрдэмтэд зүрх судасны эм бүтээхээр ажиллаж байсан боловч огт өөр үр дүнд хүрсэн байна. Шинээр бүтээсэн эм нь цусны урсгалыг биеийн өөр хэсэгт илгээж байв. Ингээд л Виагра хэрэглээнд нэвтэрсэн байна.
6. Play-Doh
Хүүхдэд зориулсан энэхүү бүтээгдэхүүн анхны зориулалтаа өөрчилсөн юм. Анхандаа цонх арчигч болгохоор бүтээгдсэн байв.
7. Салют
Эртний Хятадын домогт дурдсанаар тогооч модны нүүрс, хүхэр, шүүг хольсноор салютыг нээсэн гэж өгүүлдэг.
Эх сурвалж: http://do-while.com
Бэлтгэсэн Э.Алтангэрэл






