Хэдэн зууны өмнө эдүгээ бидний хэрэглэж байгаа энгийн технологууд боломжгүй зүйл хэмээн тооцогдож байв. Нисэх онгоц, гар утас, компьютер гээд тэр үеийнхний зүүдэнд ч оромгүй зүйлс бидний өмнө байна. Харин өнөөгийн хүн төрөлхтөн шинжлэх ухаанаас юуг хүлээж байгаа вэ? Хэдий одоо санаанд багтамгүй зүйлс ч ирээдүйд биеллээ олохыг хэн байг гэх вэ. Иймээс та бүхэнд шинжлэх ухааны хүлээгдэж буй 9 нээлтийг хүргэж байна.
9. DNA компьютер
DNA (ДНХ) бол генетикийн тодорхой мэдээллийг агуулж байдаг амин хүчил гэдгийг та бид сайн мэднэ. Харин компьютерийн салбарт түүний мэдээлэл хадгалах багтаамжийг ашиглах юм бол маш үр дүнтэй болно гэж үздэг. Учир нь зөвхөн нэг милиграм DNA л гэхэд дэлхий дээрх бүх хэвлэсэн материалыг багтаах чадвартай. DNA тооцоолол одоохондоо эхлэлийн шатандаа явж байгаа бөгөөд MAYA болон MAYA – II зэрэг DNA тооцооллын үндсэн зарчмыг агуулсан загвар компьютерууд аль хэдийн зохион бүтээгджээ. Хэрвээ энэ технологи улам сайжирч хэрэглээнд нэвтэрч эхлэх юм бол технологийн хөгжилд үнэхээр том үсрэлт хийх юм.
8. Саран дээрх бааз
1969 онд хүн төрөлхтөн анх удаа саран дээр хөл тавихад бааз станц байгуулах ажил ойрхон ирсэн мэт санагдаж байсан нь лавтай. Гэвч хөрөнгө мөнгө болоод техникийн асуудлаас шалтгаалан энэ төсөл эхлээгүй л байна. Харин одоогийн байдлаар NASA 2024 онд бааз станц байгуулах төлөвлөгөөтэй байгаа бол Япон, Энэтхэгчүүд 2030-аад оноос ийм төсөл хэрэгжүүлж эхлэх юм шиг байна. Хамгийн гол нь үүнд асар их хөрөнгө орох юм байна.
7. Толгой шилжүүлэн суулгах
Ирээдүйд хамгийн их маргаан шуугианыг авчрах мэс заслуудын нэгд толгой шилжүүлэн суулгах орох гэнэ. Өвчтний толгойг таслан донорын биед шилжүүлэн суулгах ба энд маш олон нарийн зүйл яригдах боловч онолын хувьд боломжтой гэж үздэг юм байна. Толгой шилжүүлэн суулгах туршилтууд хулгана, нохой, сармагчин зэрэг амьтад дээр тодорхой хүрээнд амжилт үзүүлсэн байна. Анагаах ухаан, техник технологитой хослон хөгжиж байгаа энэ үед хэдэн жилийн дараа хүн дээр амжилттай болохыг үгүйсгэхгүй. Энэ үед хамгийн их яригдах зүйл бол ёс зүйн тухай асуудлууд юм. Жишээлбэл донорын биеийг авахын тулд заавал амь насыг нь бүрэлгэх шаардлагатай, нас барсан хүний цогцсыг ашиглалаа гэхэд өнөөх толгой нь цогцсон биетэй байхыг хүсэх үү, үгүй юу гэх мэт.. Цаашлаад клончлолтой хавсрах юм бол бүр ч илүү асуудлууд үүсэх болно.
6. Сэргээгдэх эрчим хүч
Өнөөдрийн байдлаар хүн төрөлхтний ашиглаж байгаа нийт энергийн 85 хувь нь газрын тос, нүүрс, хий гэх мэт газар доорх түлшнээс гаргаж байна. Гэвч эдгээр нь тодорхой хязгаартай, шавхагдах нөөц бөгөөд бид энэ хурдцаараа хэрэглээд байх юм бол тун удахгүй дуусна. Мөн түүнчлэн байгаль орчныг бохирдуулна, улс үндэстнүүдийн хооронд сонирхлын зөрчил бий болгох зэрэг олон сул талтай. Харин энэ сул талуудыг нөхөх зүйл бол сэргээгдэх эрчим хүч юм. Сэргээгдэх буюу нар, салхи, ус зэргийн энергийг ашиглах технологиуд аль хэдийн биеллээ олсон бөгөөд хамгийн гол нь бүхэл бүтэн 150 жил хараат явсан газрын тосны технологиудаасаа бид салж чадахгүй байна. Зарим нэг судлаачид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд газрын тосны том компаниуд дарамт учруулж байна гэж үздэг. Хэдий тийм боловч Европын хэд хэдэн орон энэ технологиудыг ашиглан тодорхой хэмжээний энерги үйлдвэрлэж байгаа билээ.
5. Хорт хавдар
Орчин үеийн анагаах ухааны хувьд толгой өвтгөсөн гол асуудлуудын нэг нь хорт хавдар юм. Эрт дээр үеэс хүн төрөлхтөн энэ өвчнийг эмчлэх аргыг хайн судалсаар байгаа боловч төгс үр дүнд хүрээгүй. Зарим нэг хорт хавдрыг анагаах, зогсоох аргыг нээсэн гэх боловч энэ өвчин нь маш олон төрөл байдаг тул эрдэмтдийг мухардуулж байгаа юм. Харамсалтай нь жил бүр долоон сая хүн хорт хавдрын улмаас амиа алдсаар байгаа бөгөөд эмчлэх аргыг нь нээх юм бол хүн төрөлхтний хувьд маш чухал байх нь ойлгомжтой.
4. Ангараг дээр хүн буулгах
Ангараг гараг дээр хүн газардах асуудал зөвхөн шинжлэх ухааны зөгнөлд л байсаар байна. Гэвч хүн төрөлхтөн саран дээр хөл тавьсны дараа ангараг гараг дээр буух нь тийм ч хол асуудал биш юм шиг санагдах болов. Мэдээж энэ бол сансар судлалын хувьд маш онцгой чухал зүйл бөгөөд улаан гарагийн талаар олон үнэт мэдээлэл олж авахын зэрэгцээ түүн дээр бааз байгуулах нь саран дээр байгуулахаас чухал хэмээн зарим эрдэмтэд маргалдаж байна. Гэхдээ сартай харьцуулахад ангараг руу аялах нь тийм ч амар эд биш бөгөөд хэдэн зуу дахин хол зайг туулж судлагдаж мэдэгдээгүй бусад хүчин зүйлсийн нөлөөнд автах магадлал өндөр. Одоогийн байдлаар NASA 2030 гэхэд ангараг дээр хүн буулгах зорилго тавиад байгаагаа мэдэгдсэн бол оросууд 2020 он гэхэд төслөө эхлүүлэх гэнэ.
3. Сансрын цахилгаан шат
Сансрын цахилгаан шат хэрвээ хийгдэх юм бол одоо дэлхий дээр байгаа хамгийн өндөр байшингаас ч хэдэн зуу дахин өндөр байх нь мэдээж. Гэхдээ энэ байгууламжийг барихад сонсогдож байгаагаасаа хялбар гэнэ. Учир нь хүндийн төв нь дэлхий дээр бус, дэлхийн тойрог замд байрлах боломжтой аж. Сансрын станц болон газар дээрх станцыг хооронд нь холбосон байдалтай байх ба ингэснээрээ дэлхий болон станц хоёрын хооронд сансрын нисгэгчид, ачаа зэргийг зөөх юм байна. Түүнчлэн сансарт зорчих нь хялбар, хямд, аюулгүй аялал болж хувирах боловч энэ зөвхөн санаа төдий юм. Гэхдээ LiftPort Group гэгч хувийн корпораци энэ төслийг 2031 оноос эхлүүлэхээр төлөвлөсөн байдаг юм байна.
2. Нано эмчилгээ
Нанотехнологи нь олон олон салбарт нэвтрэн хувьсгал хийх чадвартай боловч анагаах ухааны салбарт хамгийн том өөрчлөлтийг авчирч мэдэх юм. Нано эмчилгээний боломжууд бараг хязгааргүй. Жишээлбэл хорт хавдартай өвчтөний зөвхөн хорт хавдрын эсийг устгах молекулуудыг бүтээх боломжтой. Тодорхой эм тариаг тухайн биеийн зөвхөн шаардлагатай хэсэгт л хүргэж хөндлөнгийн нөлөөг устгах боломжтой. Нанороботууд маш нарийн мэс заслуудыг эсийн түвшинд хийж, эвдэрсэн эсүүдийг засварлан, бактер болон бусад өвчний вирусуудыг устгах болно. Хэдийгээр нано эмчилгээ одоохондоо дөнгөж эхэлж байгаа ч магадгүй энэ нь орчин үеийн анагаах ухаанд вакцин гарснаас хойшхи хамгийн том хувьсгалж болж болох юм.
1. Дэлхийн төв рүү аялах
19-р зуунд хүн төрөлхтөн саран дээр газардахаас өмнө дэлхийн төв рүү очиж үзсэн байх болно гэж үздэг байв. Харин одоо байдал эсрэгээрээ байгаа билээ. Дэлхийн төв рүү очно гэдэг сонсогдож байгаа шигээ тийм ч амар зүйл биш. Мэдээж тэнд байгаа даралт хамгийн том асуудал. Бүх л газар дэлхий тэр чигээрээ таныг дарна гээд бод доо. Ийм нөхцөлд бидэнд мэдэгдэж байгаа ямар ч бодис энэ даралтыг дааж хэлбэрээ авч үлдэж чадахгүй. Дэлхийн төвд цөм байгаа гэдгийг бид зөвхөн долгион явуулан ойлтыг нь судалж л мэдсэн. Харин одоогийн байдлаар хүний гараар өрөмдсөн хамгийн гүн нүх дэлхийн гүн хүртэлх зайны ердөө 0.2 %-ийг л эзэлж байна. Хэрвээ дэлхийн гүн рүү, ядаж мантийн давхарга руу нэвтэрч чадлаа гэхэд тэнд байгаа асар их энергийг ашиглах боломж руу нэг алхам ойртлоо гэсэн үг.
Эх сурвалж: Listverse.com









1t nice yum oo delhiin tovrvv aylah ni tiim chual gej vv
дэлхийн төв рүү нэвтэрснээр тэнд байгаа асар их энергээс ашиглах боломжтой болно гэж үзэж байгаа юм байна л даа
Гэхдээ тэнд аймр халуун их даралттай байдаг гэж байж, яаж хүрнэ гэж бодсон юм бол. Тэр сонирхолтой л юм
Нэг талаасаа юу юугүй нүүх гэж байгаа ч юм шиг сууж байгаа газраа сэндийчиж үзээл надд лав дэмий санагдаж байна. Харин тэр үеийг нь үзхийн болвуу да
200 жилийн өмнө л гэхэд дэлхийн хоёр бөөрөнд байгаа хүн хоорондоо ярина гэдэг санаанд буухгүй л байсан байх, одоо энэ боломжтой. Түүн шиг бидний одоо боломжгүй гэж бодож байгаа зүйл хэдэн арван жилийн дараа боломжтой болох ч юм билүү, би хувьдаа үүнд итгэж байна
Аливаа шинжлэх ухаан, шинэ механизмыг эрдэмтэд үргэлж зөгнөлт кино, ном зохиолоос санаа авч, төсөл гарган хийсэн байдаг. Шинжлэх ухаан үнэхээр хөгжиж байна. Ганцхан зууны дотор ямар их өөрчлөгдсөнийг харж байна уу? Энэ бол 10, 20 жил гэлтгүй яг одоо, энэ мөчид ч болохоор зүйл. Битгий юмыг өнгөцхөн дүгнэж бай
Core гээд кино байдаг даа… Тэрэн шиг л давхиад орчих юм шиг байгаам….. гоё кино шүү….
Дэлхий цөм рүү орж тэндээс инерги авна гэдэг арай дэндүү юм энэ дэлхийг бид сүйтгэж ханахгүй нь ээ
gaihaltai bugd gaihamsheg bid chadnaa hunii bolomjed hyzgaar ugui anagarag deer mongolchuud hamgin turuund buuval mun goeo te bid chadnaaaaaa