Түүхэн дэх хамгийн чухалд тооцогдох 10 аллага

МЭӨ 1200 онд /Шүүгчид 3:12-30/ Моабын хаан Еглоныг тамлан алсан үеэс, магадгүй түүнээс ч өмнө төр улсын удирдагчид янз бүрийн шалтгаанаар алагдсаар иржээ. Тэд ихэвчлэн бусдын эрх мэдэлд аюул учруулсан буюу улс төрийн эргэлзээтэй шийдвэр гаргасны улмаар амь насаа алддаг байхад заримдаа өшөө хонзон авах юмуу алж байгаа үйлдлээ нь цууд гаргах үүднээс алуурчдын гарт өртдөг байна. Юу ч болсон, энэ үйлдэл нь тухайн үндэстнээр зогсохгүй, түүхэнд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг ажээ. Тиймээс хэний үхэл асар их ул мөрөө ийнхүү үлдээсэн байж таарах вэ?

10. Беназир Бхутто

Пакистаны ерөнхий сайд асан, 2007 он

Төрийн тэргүүний суудлаас холдсон ч Бхутто Пакистаны улс төрд нөлөөтэй хэвээр байлаа. Лалын хэт даврагч үзэлд автсан улс дахь энхийн дуу хоолой болсон түүний Исламын цэргийхний гарт алагдсан нь тус улс, улс төрийн хувьд тогтвортой байх боломжийг нэгэнтээ үгүй болгож орхисон бөгөөд түүнээс хойш үндэстнээрээ уруудан доройтох нөхцлийг бүрдүүлсэн. Пакистаны цэргийн хүчээр бүхнийг шийдэх гэсэн хандлагыг устгах, бууруулах тал дээр хэр ажилласан нь тодорхой бус ч ямар ч сөрөг хүчний удирдагч нөхөж чадахааргүй орон зайг үлдээж, цөмийн зэвсэгтэй Пакистан улсыг тогтвортой бус, аюултай улс болгон үлдээжээ.

 

9. Райнхард Хэндрих

Нацистын ахлах тушаалтан, 1942 он

Дэлхийн 2-р дайны түүхийг уншиж байж Райнхард Хэндрих гэгч хэн бэ мэдэж болох ч 1942 онд Чехийн партизанууд Прагад түүнийг устгаагүй бол дэлхийн 2-р дайныг Германы талд ялалттайгаар шийдэж чадах хүн байжээ. Гэхдээ хэрхэн? Түүнийг удирдагч Адольф Гитлерийг бодвол хавьгүй хэрцгий, 2 дахин ухаантай гэдэг байсан бөгөөд Фюрерийн залгамжлагч гэгдэж, хэрвээ түүний орыг авч 3-р Рейхийг удирдсан бол Холбоотнуудад хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахыг хэн мэдэх билээ. Хэрвээ Хэндрих удирдаж байсан бол Гитлерийн дайны сүүлийн жилүүдэд гаргаж Германы хувь заяаг шийдсэн бүх алдаанаас зайлсхийх боломжтой байсан бөгөөд нөгөө талаар, тэр ч бас өөр алдаа гаргаж болох ч энэ нь түүхийн өөр нэг замыг үүсгэх байсан билээ.

 

8. Индра Ганди

Энэтхэгийн ерөнхий сайд, 1984 он

Беназир Бхуттогийн адил Энэтхэгийн нэгэн үеийнхний хувьд Индра Ганди бол өөрчлөлт шинэчлэлтийн дуу хоолой байсан бөгөөд олон жил Энэтхэгт үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдлын уршгаар түүний амь эрсдсэн билээ. /Түүний хүү Ражив Гандигийн Тамилын хэт даврагчдын гарт үрэгдсэн нь мөн тогтворгүй байдлын үр дагавар юм/. Түүхийн хувьд ээдрээтэй, тухайн цаг үедээ хатуу бодлоготой, Энэтхэгийн улс төрд хүндтэй бус байсан түүний Энэтхэгийг 20-р зууны улс орон болгох гэсэн нөлөөлөл, эрмэлзлийг үгүйсгэх аргагүй ч бас үүнд тохиолдсон аюул заналыг ч няцаах учиргүй билээ.

 

7. Жон Ф.Кеннеди

АНУ-ын ерөнхийлөгч, 1963 он

Алуурчдын гарт амь насаа алдсан АНУ-ын 4 ерөнхийлөгчийн нэг /мөн 10 гаруй ерөнхийлөгчийн аминд халдах гэсэн оролдлогын нэгэн золиос/ байсан ч АНУ-ын Массачусетс мужаас залуудаа сенатороор сонгогдож, ерөнхийлөгч болсон түүн шиг ихээр Америкийн нийгмийн сэтгэл зүйд нөлөөлсөн хүн байгаагүй ба улс орноо жолоодох бодлогод нь л түүний үхэл багаар нөлөөлсөн /түүнийг залгамжилсан ерөнхийлөгч Линдон Жонсон түүний хөтөлбөр, бодлогын ихэнхийг үргэлжүүлэн хэрэгжүүлсэн/ байна. Түүний үхэл өнөөдөр ч хүртэл ул мөрөө үлдээсэн хэвээр байна. Гэхдээ үүнээс ч илүүтэйгээр үүнийг дагалдан олон янзын таамаглал онол бий болж, эд бүгд тус улсад өрнөж буй элдэв сэтгэлгээний гал дээр тос нэмжээ.

 

6. Махатма Ганди

Энэтхэгийн төрийн зүтгэлтэн, оюун санааны удирдагч, 1948 он

Улам ихээр түрэмгий болж буй дэлхий ертөнцөд хүчирхийлэл үл хэрэглэх дуу хоолой болсон Энэтхэгийн ариун хүндэт нэгнийг Шинэ Дели хотын гудамжнаа хэт даврагч бүлэглэлийн гишүүн болсон оюутан буудан хороосон нь Энэтхэгээр зогсохгүй, бүх дэлхийд том гарз хохирол болсон юм. Ядуучуудад хандсан эв халамжийн болон хүчирхийлэл үл хэрэглэх бодлого нь энх тайвнаар өөрчлөлт хийх хар зураг болсон бөгөөд Хинду болон Ислам шүтлэгтэй хүмүүсийн аль алинд нөлөөлөх чадвар нь дайны хөлд нэрвэгдсэн тус оронд энх тайвныг тогтоож байлаа. Хэрвээ үнэхээр болдог бол эерэг гэж болох ганц зүйл нь түүнийг алсан хүн нь адилхан Хинду шүтлэгтэй хүн байсан бөгөөд хэрэвзээ Ислам шүтлэгтэй хүн буудсан бол тус улс шашин хоорондын хэрцгий дайны талбар болох байжээ.

 

5. Юлий Цезарь

Ромын эзэн хаан, МЭӨ 44 он

Бодит түүх гэхээсээ илүү уран зохиолын үйл өрнөл мэт санагддаг Ромын хамгийн агуу жанжин, анхны эзэн хааны түүний сенаторуудынхаа гарт алагдсан нь Ромын эзэнт гүрнийг олон зуун жилийн туршид үргэлжилсэн хямралын замд хөтөлжээ. Мэдээж хэрвээ тэр Ромын эзэнт гүрний тэргүүнээр үлдсэн бол юу болох байсан нь тодорхойгүй ч эрх мэдлийг нэгээс нөгөөд шилжүүлэх нь тийм ч амаргүй алба байх биш байсан бизээ. /үүнээс үүдэн тус гүрнийг хоёр хуваасан иргэний дайн гарахгүй байсан нь тодорхой/. Нөгөө талаар, Цезарь үхэхгүйгээр Клеопатра, Марк Антонигийн амрагийн харилцаа гэх мэт олон зуун жилийг туулан ирсэн бүхэл бүтэн үйл өрнөлийн гогцоог мэдэхгүй байх байжээ. Тийм үү?

 

4. Мартин Лютер Кинг

Иргэний эрхийн зүтгэлтэн, 1968  он

Хар арьст хүмүүсийн эрхийг хамгаалан манлайлагч Кинг алагдаагүй байсан бол 1960-аад оны эцэс, 70-аад оны эхэн гэхэд хар арьст хүмүүсийн хувьд юу болох байсныг мэдэх боломжгүй ч энэ үйл явдал иргэний эрхийн хөдөлгөөнд маргаангүй том гарз учруулсан юм. Ялгаварлал өсөн нэмэгдэж байсан цагт учир шалтгаан, өөрчлөлтийн дуу хоолой болсон түүний үхэл тус хөдөлгөөний тэргүүнд цэргийн удирдагчид гарч ирэх хаалгыг нээж, улмаар хар арьст хүмүүсийн нийгэмлэг хэт нэг талыг барих, гүн хуваагдлыг үүсгэжээ. Хэрвээ тэр амьдарч байсан бол 1960-аад оны эцэс, 70-аад оны эхэн үе цэрэг дайны уур амьсгал илүү багатай байх боломжтой байсан гэж үздэг.

 

3. 2-р Александр

Оросын хаан, 1881 он

Оросын 2-р Александр хааны талаар олон хүмүүс мэдэхгүй байж магад ч 1881 оны 3 сард түүний алан хядагчдын /анархистуудын/ гарт алагдсан нь Оросын хувь заяаг сөрөг тийш нь эргүүлжээ. Сайн боловсорсон, шинэчлэгч гэгдэж байсан түүний хувьд үхэхийн өмнө парламент байгуулах /Англи зэрэг тухайн цаг үеийн Европын бусад орны адил/ санаатай байсан бөгөөд яваандаа тус орныг ардчилах хөрс суурийг тавих байв. Харин үүний оронд, түүнийг залгамжлагчид хатуу гараар удирдаж, улмаар авилгад автсан түрэмгий төрийн 30 жилийн удирдлага бий болон 1917 оны хувьсгал гарч дэлхий нийтэд коммунизмыг таниулах үрийг суулгажээ.

 

2. Абрахам Линкольн

АНУ-ын ерөнхийлөгч, 1865 он

АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч алагдсан шиг хүчтэй нөлөөг ямар ч орон мэдрээгүй юм. Жүжигчний гарт алагдсан нь Жон Вилкес Бүүфийг домогчлон ярихаар зогсохгүй, АНУ-ын иргэний дайны дараах тус улсын өмнөд хэсгийг Эндрю Жонсон болон түүнийг залгамжилсан удирдагчдын дор байснаас илүү Линкольны ухаалаг удирдлагын дор хөгжихөд саад болсон. Үнэндээ, Бүүфийн хэргээс болж, иргэний дайн бүр олон арван жил дамнан үргэлжлэх боломжтой байсан ч нөгөө талаар өмнөд нутагт нь амьдарч байсан хар арьст хүмүүсийг хүчирхийлэхэд том түлхэц болох байв. Линкольныг алснаар Бүүф өөрийн туслаж чадахаасаа илүүтэйгээр өмнөд нутгаа сүйтгэсэн билээ.

 

1. Гүн Франц Фердинанд

Австри-Унгарын эзэнт гүрний  хаан ширээг залгамжлагч, 1914 он

Энэ хүн юунд 1-р байр эзлэх болов? гэвэл түүн шиг эгэл төлөв хүнийг хороосон нь тийм их үр дагавартай байхад өөр аллагыг чухалд тооцох аргагүй юм. Гэхдээ гүн болон түүний эхнэрийг Сараевогийн /одоогийн Босни-Герцеговин улсын нийслэл, тухайн үед Сербийн хэсэг/ гудамжаар задгай машинд явж байхад нь хороосон нь маш хүчтэй сөрөг үр дагавар учруулсан билээ. Аллагыг үйлдсэн хүмүүс нь Сербийн цэргийхэнтэй холбоотой байсан нь Австри-Унгар нь Сербийн засгийн газартай үл ойлголцоход хүргэж, дайны хүрдийг эргүүлсэн бөгөөд хэдхэн долоо хоногийн хугацааны дотор хоёр орноор зогсохгүй бүтэн тив даяараа үүнд тэмцэлдэн татагдан оржээ. Үр дүнд нь түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан харгис зөрчлийн нэг Дэлхийн 1-р дайн үүсчээ./Нийт алагдсан хүний тоо нь 15 сая/. Өнгөрсөн он жилүүдийн туршид олон алдартай эрх мэдэлтнүүд алагдаж байсан ч үүн шиг ухаангүй хэрцгийлэл, тэнэглэл шиг үр дагавартай байгаагүй.

Эх сурвалж: www.toptenz.net

Хэрвээ танд манай нийтлэл таалагдсан бол tweet, like хийж бусадтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Холбоотой бичлэгүүд