Хамгийн сайн мөнгө хийдэг 8 эрэгтэй жүжигчин

Холливудын шилдэг жүжигчний хувьд зөв дүрээ сонгож тоглох нь их чухал байдаг байна. Энд нэр нь дурдагдаж буй дүрээ сайн сонгож тоглодогоор зогсохгүй, бас хийсэн ажилдаа эзэн болж чаддаг хүмүүс гэхэд болно.

Өнөө цагийн хамгийн их ашиг олж байгаа эрэгтэй жүжигчдийг танилцуулж байна.

1. Леонардо ди Каприо

2010 болон 2011 онд кинонд тоглохдоо хамгийн их хөлс авсан. Inception, Shutter Island зэрэг ашиг орлогоор тэргүүлсэн кинонуудад тоглосноор 77 сая ам.доллар олон тэргүүнд оржээ..

2. Жонни Депп

Нийтдээ 50 сая ам.долларын орлоготой. Сайхан хоолойтой учраас царайгаа ч харуулахгүйгээр мөнгө хүүдийлэх чадалтай нэгэн юм.

3. Адам Сэндлер

Өнгөрсөн жил 40 сая доллар цуглуулсан. Кино шүүмжлэгчид түүний кононуудыг төдийлөн таалдаггүй ч үзэгчдэд бол өөрөөр үнэлэгддэг нь тодорхой.

4. Вил Смит

Хүүхдүүддээ жүжиглэх, дуулах замналыг нь засахаар уран бүтээлээ түр завсарлаад буй. Гэхдээ 36 сая доллар гэдэг бага мөнгө бишээ. Каратээ жаал киног продюсерлэж, гол дүрийг нь хүү Жэйдэндээ өгсөн. Одоо охин Вилов нь тоглох нэгэн киноны дахин хийгдэж буй төсөл дээр ажиллаж байна. Хэн ийм аавтай байхыг үл хүсэх билээ? Вил Смитын хувьд Хар хувцастай хүн-3 кинонд тоглон 2012 оны 5 сард гаргахаар ажиллаж байна.

5. Том Хэнкс

Түүний хамгийн сүүлд тоглосон Ларри Кроу хэмээх кино нь 100 сая хүрэхгүй доллар олсон ч “Тоглоомын түүх” киноны Вүүдигийн дүрд дуу оруулжээ. Энэ онд 35 сая доллар халаасалсан.

6. Бен Стиллер

Бен Стиллер “Эцэг эхтэйг минь танилц”, “Музейд өнгөрүүлсэн шөнө” зэрэг кинонд тоглоод одоо Эдди Мөрфи, Мэвю Бродерик нартай Tower Heist хэмээх кинонд тоглох гэж байна. Тиймээс түүний энэ оны 34 сая доллар нь өсөх нь тодорхой.

7. Роберт Довни .Жр

Шерлок Холмс багагүй мөнгө олсон. Дараагийн удаа бүр ч ихийг халааслаж магад. Нийтдээ 31 саяыг олж, томчуудтай эн зэрэгцэх болжээ.

8. Марк Вольберг

Банкныхаа дансыг 28 саяар арвижуулсан Марк Вольберг бол жүжигчнээр зогсохгүй дотуур хувцасны модель, продюсер хүн юм.

Эх сурвалж: http://do-while.com/

Бэлтгэсэн Э.Алтангэрэл

Хэрвээ танд манай нийтлэл таалагдсан бол tweet, like хийж бусадтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Холбоотой бичлэгүүд