Альберт Эйнштейний тухай таны мэдэхгүй 10 зүйл

эйнштэйний зураг

Хүн төрөлхтний сор болсон эрдэмтдийн нэгд зүй ёсоор тооцогддог, орчин үеийн физикийг үндэслэгч, агуу харьцангуйн онолын эцэг Альберт Эйнштэйнийг хүн бүр мэдэх биз. Түүний шинжлэх ухаан, хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмэр асар их бөгөөд та бид сайн мэднэ. Харин одоо хэн бүхэн мэдээд байдаггүй түүний талаарх сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

10. Завиар аялах

Эйнштейн Швейцарийн Цюрих хотын Политехникийн их сургуульд сурж байхдаа завиар аялах хоббитой болжээ. Тэрээр юм л бол дэвтрээ бариад нууранд завьтай гараад  амарч юм боддог байв. Хэдий Эйнштейн сэлж  чаддаггүй байсан ч амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл завиар аялах дуртай байсан байна.

эйнштэйн завь

9. Эйнштейний тархи

Түүнийг 1955 онд нас барсаных нь дараа өөрийнх нь хүсэлтийн дагуу чандарлаад үнсийг нь салхинд хийсгэжээ. Гэвч түүнийг чандарлахаас өмнө задлан шинжилгээ хийж байхдаа Принстоны эмнэлэгийн задлан шинжээч Томас Харви тархийг нь биенээс нь салгасан байв. Чандарлах  болоход биед нь буцааж хийхийн оронд судлах зорилгоор хадгалжээ. Түүнд Эйнштейний тархийг хадгалах зөвшөөрөл байсангүй, гэхдээ хэдэн өдрийн дараа Эйнштейний хүүг уг тархийг судлах нь шинжлэх ухаанд хэрэгтэй хэмээн ятгаж чаджээ. Удалгүй Харви-г Эйнштейний тархийг буцаахгүй гэсний улмаас ажлаас нь халав.

Халагдсанаас хойшхи дөч гаруй жилийн хугацаанд Харви Эйнштейний хэсэг хэсэг болсон (ойролцоогоор 200 гаруй хэсэг болгон хуваасан)  тархийг хоёр шилэн саванд хийн улсаар хэрэн тэнэхдээ байнга авч явдаг байв. Тэрээр аялалынхаа туршид тархинаас огтлон авч шинжээчидэд явуулдаг байсан байна. Эцэст нь 1998 онд Харви Эйнштейний тархийг Принстоны эмнэлэгт өгчээ.

8. Эйнштейн ба хийл

Эйнштейний ээж Паулин нь мэргэжлийн төгөлдөр хуурч байсан бөгөөд өөрийнхөө хүүг мөн адил хөгжимд дуртай болгохыг хүсч байв. Тиймээс Эйнштэйнийг зургаан настайгаас нь эхлэн хийл зааж эхэлжээ. Харамсалтай нь эхэндээ Эйнштейн хийл тоглох дургүй байсан бөгөөд хийл сурахын оронд  хөзрөөр байшин өрөх болон өөр бусад зүйлийг хийхийг илүүд үзэж байв. Түүнийг арван гурван настай байхдаа Моцартын Симфонийг сонссон нь бодлоо өөрчилхөд хүргэв. Үүнээс хойш амьдралынхаа туршид хийл тоглож байв. Зөвхөн амрах, тархиа сэргээх зорилгоор ч биш мөн олон нийтийн өмнө хүртэл тоглодог байв.

эйнштэйн хийл

7. Израйлийн ерөнхийлөгч

1952 оны 11 сарын 9нд Израйлийн анхдугаар ерөнхийлөгч Хаим Вейцманыг нас барснаас хэдэн өдрийн дараа буюу Эйнштейнийг 73 настай байхад нь түүнд Израйлийн удаах ерөнхийлөгч болохыг хүссэн хүсэлт иржээ. Тэрээр татгалзсан хариу өгөхдөө өөрийгөө хүмүүсийг удирдан чиглүүлэх болон хүмүүстэй харьцах чадвараар дутмаг хэмээн онцолжээ.

6. Оймсгүй

Эйнштейнийг алдартай болгосон зүйлүүдийн нэг нь бол мэдээж түүний зохимжгүй хувцаслалт болон гадаад төрх юм. Үсээ огт самнадаггүй байсны дээр тэрээр огт оймс өмсдөггүй зуршилтай байжээ. Цагаан ордонд хооллож байсан ч, завиар аялах гэж гарсан ч огт оймс өмсдөггүй байв. Эйнштейний хувьд оймс өмсөнө гэдэг нь ядаргаатай ажил гэж үздэг байсан бөгөөд “гутал өмсчихөөд байхад заавал оймс өмсөх хэрэгтэй гэж үү?” гэсэн бодлоосоо болоод оймс өмсдөггүй байжээ.

5. Энгийн луужин

Эйнштейнийг таван настай орондоо өвчтэй байхад нь аав нь түүнд энгийн нэг луужин үзүүлжээ. Уг луужин хэрхэн ажиллаж байгаа нь түүний сонирхолыг татжээ. Энгийн нэг зүүг зүг чиг заахад ямар хүч нөлөөлж байна гэсэн бодол түүнийг хэдэн жил орхисонгүй. Энэ нь түүнийг шинжлэх ухаанд хөтлөсөн зүйл байв.

эйнштэйн зураг

4. Хөргөгч зохиосон

Өөрийн “Тусгай Харьцангуйн онол”-оо хорин нэгэн жилийн турш бичсэнийхээ дараа Эйнштейн спиртний уураар ажилладаг хөргөгч зохион бүтээжээ. Уг хөргөгчнийхөө патентийг 1926 онд авсан боловч шинэ үеийн технологиос илүү байж чадаагүй учир үйлдвэрлэгдээгүй байна. Тэрээр уг хөргөгчнийхөө санааг хөргөгчнөөс ялгарсан хүхрийн давхар исэлд хордож үхсэн гэр бүлийн тухай мэдээг уншиж байхдаа олжээ.

3. Архаг тамхичин

Эйнштейн тамхи татах маш дуртай байсан бөгөөд ажил гэр хоёрынхоо хооронд алхаж байхдаа тасралтгүй тамхи татсаар л байдаг байжээ. Түүнийг тодорхойлж өгдөг зүйлүүд нь арзгар үс, навсархай хувцас болон өөрийнх нь дуртай нохойн хошууны гаанс байв. 1950 онд “Тамхи нь хүний биеийг тайвшруулж хүний тунгаан бодох чадварыг нэмэгдүүлдэг.” хэмээн хэлж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэрээр гаанс  сонирходог байсан бөгөөд амьдралдаа ганц ч удаа гаансгүйгээр тамхи (cigarette) татаж үзээгүй аж.

2. Үеэлтэйгээ гэрлэсэн

1919 онд Эйнштейн анхны эхнэр Милева Марикаас салсныхаа дараа өөрийн үеэл Элса Леованта-тай гэрлэсэн. Элсагийн ээж нь Эйнштейний ээжийнх нь эгч байсан бөгөөд Элсагийн аав болон Эйнштэйний аав нар нь үеэлүүд байсан байна. Эйнштейн болон Элса нар багаасаа тоглож өссөн боловч тэдний хайр дурлал Элсаг анхны нөхрөөсөө  салсан үеэс эхлэжээ.

эйнштэйн ба элса

1. Нууц охин

1901 онд Эйнштейн болон Милева нар гэрлэхээсээ өмнө хамтдаа Италийн Комо нуур луу аялалд явжээ. Аялалынхаа дараа Милева өөрийнхөө жирэмсэн болсноо мэджээ. Тухайн үеийн нийгэмд гэрлээгүй бол хүүхэд гаргахыг зөвшөөрдөггүй байсан бөгөөд Эйнштейнд гэрлэх хүүхэдээ асрах хэмжээний санхүүгийн боломж байсангүй. Жил гаруйн дараа л Эйнштейнийг анхны ажилынхаа патентийг аван гэрлэх боломжтой болов. Эйнштейний өсч яваа нэр хүндийг унагахгүйн тулд Милева Лейср хэмээх охиноо аван гэр лүүгээ буцажээ.

Эйнштейнийг өөрийгөө охинтой талаар мэддэг байсан нь тогтоогдсон боловч тэр охинд нь юу тохиолдсон нь одоог хүртэл тодорхойгүй байна. Эйнштейний захидлуудаас авч үзэхэд 1903 онд охин улаан эсэргэнэ өвчнөөр хорвоог орхисон эсвэл уг өвчнөөс эдгээд өөр айлд өргөгдсөн хэмээх таамаглалуудыг дэвшүүлээд байгаа ажээ. Эйнштейн болон Милева нар хоёул охиныхоо талаар нууж байсан бөгөөд саяханыг хүртэл Эйнштейнд нууц охин байсан гэдэг нь мэдэгдээгүй байжээ.

Эх сурвалж: history1900s.about.com

Хэрвээ танд манай нийтлэл таалагдсан бол tweet, like хийж бусадтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Холбоотой бичлэгүүд