Зохиолч П.Ж.Орурк нэгэнтээ залуу нас, гэнэн гэмгүй зан, дэггүй үсний засалтыг нас намба, заль мэх үгүй болгодог гэж бичжээ. Гэхдээ эдгээр зүйлс 50 нас шүргэх дөхөж буй маш их амжилтыг олсон дараах Ази бизнесмэнүүдэд үл хамаарах бололтой.
Үүнтэй хамт урсах зорилго тэмүүлэл, залуу нас, эцэс төгсгөлгүй эрч хүчээс гадна Форбс сэтгүүлийн Азийн хувилбарын нүүрэнд сүүлийн жил гарснаас өөр нийтлэг тал тэдэнд үгүй. Эдгээр бизнесмэнүүдийн тал нь онлайн бизнес эрхэлдэг байхад нөгөө тав нь агаарын тээвэр, хүнс, нүүрс олборлолт, цахилгаан багаж болон спортын хувцас үйлдвэрлэж байна.
Эдгээр бизнесмэнүүдийн тав нь Хятадад байхад бусад нь Пакистан, Малайз, Япон, Сингапур, Индонезийнх байна. Хувцасны онлайн худалдаачин Юсаки Маэзава дөнгөж 35 настайгаар хамгийн залуу нь бөгөөд 3 сард болсон газар хөдлөлт, цунамигийн хохирогчдод зориулан 3.7 сая ам.долларыг Японы Улаан загалмай нийгэмлэгт хандивласан бусдын адил өглөгч нэгэн.
Шаргуу байдал тэднийг тодорхойлдог. Хятадын интернэт хамгаалалтын хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч Qihoo 360 Technology-ийн үндэслэгч Жоу Хун И гэхэд л өрсөлдөх дуртай нэгэн бөгөөд байгуулагдаад 6 жил болж буй компани (Qihoo гэдэг Хятадаар “шидэт бар” гэсэн утгатай) нь Нью-Йиоркийн хөрөнгийн биржид 3 сард хувьцаа гаргаж, одоогоор ширхэг нь 17 ам.доллараар зарагдаж байна.
Тэд ийм амжилт гаргасанчлан ирээдүйд ч ийм олон бизнесмэнүүдийг бид харж мэдэх бизээ.
Чарльз Чао
45 настай, Хятадын Бээжин хотод төвтэй Sina Corp-ын ерөнхийлөгч бөгөөд Хятадад маш их алдартай, твиттер сайтын Хятад хувилбар гэж хэлж болох Sina Weibo портал түүний компанийн мэдэлд байдаг.
Дин У Хао
45 настай, Хятадын Жиньзян хотод төвтэй 361 Degrees International хэмээх залуучуудад зориулсан спорт хувцас, пүүз үйлдвэрлэгч компанийн захирал юм.
Дун Гао
45 настай, Хятадын Сужоуд төвтэй Positec Group-ыг үүсгэн байгуулагч бөгөөд цахилгаан багаж үйлдвэрлэдэг компани нь Black & Decker –тэй зах зээлд өрсөлдөж байна.
Гарибальди Тхохир
45 настай, Индонези улсын нийслэл Жакарта хотод байрлалтай Adaro Energy компанийн гүйцэтгэх захирал бөгөөд компани нь дэлхийн 4 дэх том нүүрс олборлогч аж.
Жэк Ма
47 настай, Хятадын Ханжоуд төвтэй Alibaba Group-ын үүсгэн байгуулагч. Хятадын хамгийн том цахим худалдааны сайтын эзэмшигч, тэрбумтан юм.
Монис Рахман
41 настай, Пакистан улсын Лахор хотод байрлах Naseeb Networks Inc-ыг үүсгэн байгуулагч бөгөөд түүний мэдэлд байдаг Rozee.pk сайт нь тус улсын ажлын зар хайхад зориулсан хамгийн том сайт бөгөөд сард 500000 удаа ханддаг гэнэ.
Тони Фернандес
47 настай, Малайз улсын AirAsia and Tune Group-ыг үүсгэн байгуулагч бөгөөд 2010 онд Форбс сэтгүүл Азийн он шилдэг бизнесмэн болсон энэ эрхэм Азид анх удаа хямдрал бүхий агаарын тээврийн үйлчилгээг санал болгож байв.
Викрам Чанд
47 настай, Сингапур улсын Vega Foods хэмээх компанийн захирал энэ залуу савласан хүнс Африкийн хорь гаруй улсад нийлүүлдэг байна.
Юсаку Маэзава
35 настай, Япон улсын Чиба хотод Start Today –г үүсгэн байгуулсан. Түүний мэдлийн Zozotown онлайнаар хувцас худалдаалдаг сайт нь түүнийг тэрбумтан болгожээ.
Жоу Хун И
41 настай, Бээжинд төвтэй Qihoo 360 Technology компанийг байгуулагч. Түүний байгуулсан интернэт хамгаалалтын программ хангамж хийдэг Хятаддаа хамгийн томд тооцогдох компани нь өнгөрсөн 3 сард Нью-Йиоркийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан байна.
Эх сурвалж: forbes.com










hyatadiin terbumtan yasan olon yum be