Iphone-оос санаа авсан сонирхолтой бүтээлүүд

Өнөөдөр Iphone мэдэхгүй хүн ховор болжээ. Түүний тухай олон үг нуршаад яахав. Харин энд Iphone-оос санаа авсан зарим нэг сонирхолтой бүтээлүүдийг та бүхэнд хүргэж байна.

1. Iphone – ий түгжээтэй цамц

Мэдээж энэ цамцанд Iphone –ийх шиг мэдрэгч технологи байхгүй.  Гэхдээ харсан бүхэн өөрийн эрхгүй гараа явуулж, түгжээг нь мулталмаар санагдахуйц сонирхолтой санаа байгаа биз.

 

2. Iphone-ийн цэсний зурагтай аяганы тавиур

Хэрвээ та Iphone-д хайртай бол гэрийн тавилгынхаа аль нэгийг төстэй хэв загвартай байлгахаас дургүйцэхгүй байх гэж найдаж байна. Наамал хавтан, резинэн ёроолтой уг тавиурууд нь Iphone-ий цэсийг дуурайлгасан зурагтай бөгөөд 3.34 инчтэй 16 ширхэг тавиурыг та 60 доллараар худалдан авч болох юм.

 

3. Iphone кофены ширээ

Iphone-ийн үнэнч фэнүүдэд ахин нэг гэнэтийн бэлэг. Энэхүү кофены ширээ нь яг л асар том Iphone шиг харагдах бөгөөд нэг сонирхолтой зүйл нь цэсний 16 зураг тус бүрийг салган авч, аяганы тавиур болгон ашиглах ч боломжтой ажээ.

 

4. Iphone тэмдэглэлийн дэвтэр

18 доллараар 3 ширхэгтэй нэг багц Iphone тэмдэглэлийн дэвтэр худалдан авч болно. Энэ дэвтрийг Австралид үйлдвэрлэсэн бөгөөд нийт 100 хуудастай. Хуудасны нэг тал нь цулгай бол нөгөө тал нь шугамтай. Хэрэглэхэд ч урамтай гэдэгтэй хэрэглэгчид санал нийлж байгаа.

 

5. Iphone ээмэг

Энэ гайхалтай этгээд ээмгийг зүүсэн хүн тааралдвал би лав энэ хүн Iphone-ий улаан фэн эсвэл худалдан авах бэл хүрээгүйгээс ядаж хорхойгоо дарахыг хичээсэн нэгэн байна гэж бодох байсан. Хэрвээ Iphone худалдан авах гэтэл үнэхээр бэл дутаж авч чадаагүй бол ер нь яагаад түүнийг бэлгэдсэн хэрэгслийг ч болтугай эдэлж болохгүй гэж?

Эх сурвалж: oddee.com

Хэрвээ танд манай нийтлэл таалагдсан бол tweet, like хийж бусадтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Холбоотой бичлэгүүд