Согтуу байхдаа интернэтэд хийж болохгүй 10 үйлдэл

Гэртээ согтуу ирээд интернэтэд орох нь хэдий хөгжилтэй байж болох ч маргааш нь бас яггүй асуудлуудтай тулгарч магадгүй шүү. Ямартай ч танд хэрэг болж магадгүйн үүднээс согтуу байхдаа интернэтэд хийж болохгүй 10 үйлдлийг танилцуулъя. Хүн бүр согтохдоо адилгүй ч ерөнхий нийтлэг байдлаар нь оруулсан болно.

1.Ажилтайгаа холбоотой зүйлсэд хариу өгөх
Магадгүй таны шөнийн 3 цагт бичсэн э-мэйл чинь шөнөжингөө ажилладаг гэж сэтгэгдэл төрүүлж болох ч таны бичсэн зүйл тийм ч олигтой биш л байх болов уу


2. Хамаатан, гэр бүлийнхэнтэйгээ чатлах
Гэр бүл, хамаатан саднуудын хооронд ямар нэг асуудал байж л байдаг. Эрүүлдээ бодсоноо согтуудаа гэгчээр элдэв шалихгүй юмнаас хэрүүлийн алим үүсгэвэл яана?


3. Нууц үгээ солих
Маргааш нь бүх зүйл биш юм аа гэхэд зарим зүйлээ санахгүй байдаг. Харин та э-мэйлийн пассвордоо өөрчилчихөөд санахгүй бол яах вэ. “034893sdlf943pow3509” гэж өгсөн ч юм билүү хэн мэдлээ.


4. Кредит картаа ашиглах
Согтуудаа eBay-ээс кредит картныхаа бүх мөнгөөр эртний Викингийн дуулга худалдаад авчихсан, маргааш нь амаа барьсан хүн байдаг л юм байна лээ.


5. Өөрийн статус болгондоо согтуу биш гэдгээ тайлбарлах
Энэ мэдээж тун хэрэггүй үйлдэл боловч согтуу интернэтчдийн хувьд хамгийн хийх дуртай зүйл нь байдагт гайхах юун.


6. Экс-үүддээ э-мэйл илгээх
Ихэнх хүмүүс согтуудаа ер нь интернэт ч гэлтгүй хуучин найз залуу, охиноо гэнэт үгүйлж эхэлдэг. Тэдэнтэй яримаар санагдаж, мсж илгээдэг. Уулзаж учрамаар байна гэж мэйл бичдэг. Маргааш нь харин бөөн асуудал.


7. Тэнэг э-мэйлүүд илгээх
Та мэдээж согтуу, бөөн сэтгэлийн хөөрөл, хөгжилтэй галзуу зүйлд дурлана. Тэнэг мэйлүүд бичиж, хүн амьтнаар даажигнана. Харин хүн бүр өөртэй чинь хамт баясахгүй л болов уу


8. Youtube-д видео хийх
Тиймээ, та өөрийнхөө согтуу, тэнэгтэж байгаа бичлэгээ Youtube-д байршуулж чадна.


9. Порно татах
Магадгүй та татаж чадах байх, гэхдээ татснаа устгах, эсвэл нуухаа санах болов уу. Ялангуяа олон хүн эзэмшдэг компьютер дээр…


10. Мэдээ унших
Хэрэггүй л болов уу даа. Учир нь та маргааш юу уншсанаа бараг л санахгүй. Уншиж байснаа ч санахгүй байж магад

Хэрвээ танд манай нийтлэл таалагдсан бол tweet, like хийж бусадтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Холбоотой бичлэгүүд