Эх дэлхий маань тоо томшгүй олон нууцын эзэн билээ. Хүн төрөлхтөн бид олон арван нээлт, нууцыг тайлсан ч мэдэгдээгүй үлдсэнийг нь тодорхойлох боломжгүй. Харин энд та бүхний мэддэгүй байж болох нууц биш нууц баримтуудыг дэлгэж байна.
1. Шинэ Зеландын нэгэн жижиг уулын нэр болох “Taumatawhakatangihangak oauauotamateaturipukaka pikimaungahoronukupokaiwhe nua kitanatahu” (85 үсэгтэй) нь дэлхийн хамгийн урт газарзүйн нэр юм. Энэ нь маори хэлээр “Том өвдөгтэй, ууланд авирагч, аялагч нэгэн эр Таматэа нэрт оргил дээр өөрийн хайртдаа зориулж лимбэ тоглосон нь” хэмээсэн утгатай юм байна.
2. Дэлхий дээр улс дотор улс болж оршдог гурван орон байдаг. Эдгээр нь Lesotho, Vatican city, San Marino юм. Lesotho нь Өмнөд Африк дотор, Vatican City, San Marino хоёр нь хоёулаа Итали улс дотор байдаг.
3. Хамгийн богино газарзүйн нэр бол Швед болон Норвеги улсын хооронд орших ‘Å’ гэгч газрын нэр юм. Скандинавын хэлүүдэд ‘Å’ гэдэг нь “гол мөрөн” гэсэн утгатай юм байна.
4. Хамрах талбайгаараа дэлхий дээр хамгийн том хот бол Өвөрмонголын Хөлөнбуйр хот юм. Энэ нь 263,953 км квадрат газар нутгийг эзлэн оршдог бөгөөд бараг л Их Британий газар нутагтай тэнцэнэ.
5. Дэлхийн хамгийн халуун температур Ливийн Эл Азизиа хэмээх газарт бүртгэгдсэн байдаг бөгөөд Цельсийн 57.78 градус хүрсэн байдаг. Харин хамгийн хүйтэн температур Антарктидын Восток станцад −89.2 °C хэмээн бүртгэгджээ.
6. Дэлхийн хамгийн өндөр цэг Эверестийн оргил гэдгийг хүн болгон мэднэ. Тэгвэл дэлхий дээрх сар, наранд хамгийн ойрхон цэг бас Эверэст оргил гэж та бодож болох юм. Гэвч энэ нь Эквадор улсад орших Chimbaroza галт уулын оргил юм. Chimbaroza уул 6268 м өндөр бөгөөд Андын нуруунд оршдог. Гол нь экваторын бүслүүртэй ойрхон хамгийн өндөр цэг учраас нар сартай хамгийн ойрхон цэг үздэг байна.
7. Андын нуруу, Альпийн нуруу, Алтайн нуруу гэж та сонссон байх. Тэгвэл Дунд Атлантын нуруу гэж сонссон уу? Энэ бол дэлхийн хамгийн урт үргэлжилсэн нуруу бөгөөд 40 мянган км үргэлжилнэ. Iceland улс энэ нурууны ил гарсан нэг жижиг хэсэг дээр оршдог. Харин хуурай газрын хамгийн урт нуруу бол Андын нуруу билээ.
8. Хүн төрөлхтөн газар доошоо хамгийн гүн өрөмдсөн рекорд бол энэ онд шинэчлэгдэн тогтоогджээ. ОХУ-ын Сахалины аралд Exxon Neftegas компани 12,345 м гүн өрөмдсөнөөрөө дэлхийн гүний дөнгөж 0.19 хувьд нь нэвтэрч чаджээ.
Эх сурвалж: listverse.com



Taalagdlaa goy medeelel bn Goodluck
taalagdlaa goe goe
Khulunbuir hot gesen ni baga zereg tashaa medeelel yum shig bn